Үндсэн хэсэг рүү шилжих

шилбэ

нэр үг/ʃiɮp/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠢᠯᠪᠢ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны шаант чөмөгний нарийн үзүүр орчим газар
  2. 2.
    Амьтны богтос, шаант чөмөгний залгаах нарийн чөмөг яс
IIнэр үг
  1. 1.
    Дээл хувцасны товч торгох гогцоо
IIIнэр үг
  1. 1.
    Өвс ургамлын уг иш
  2. 2.
    Тарианы доторх модорхог зүйл
IVнэр үг
  1. 1.
    шар шилбэ (хоёр настай тэмээ).
Vнэр үг
  1. 1.
    Монгол үсгийн зурлагын нэг махбод.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгshin, shank; fibula (calf bone)

Тийн ялгал

Нэрлэхийн тийншилбэ
Харьяалахын тийншилбэний
Заахын тийн—
Өгөх орших тийншилбэд
Гарахын тийншилбэнээс
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийншилбэтэй
Чиглэхийн тийншилбэ рүү
Олон тоошилбэнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • шилбэ гэмтэх — хүн, амьтны нарийн шилбэний орчим бэртэх

  • шилбэний ороолт — нарийн шилбээр ороох бөс даавуу

  • хөлийн шилбэ — хөлийн шагай талын нарийн хэсэг

  • шилбэний яс — шаант чөмөгний нарийн үзүүрийн яс

  • нарийн шилбэ — малын шилбэ ясны нарийн хэсэг

  • морины шилбэ — морины шаант чөмөгнөөс залгасан сагагаас дээших хэсэг

  • хянгар шилбэ — шаант чөмөгний хяр яс дагуух газар

  • тамхины шилбэ — татсан тамхины үлдэгдэл

  • шилбэ зангидах — эмхэрдсэн шилбийг товч мэт хэлбэртэй болгон янзлах

  • шилбэ хадах — дээлэнд шилбийг суулгаж оёх

  • шилбэ эмхэрдэх — шилбийг хөвөөлөн оёх

  • шилбэний гол — шилбэний дунд хийх нийтгэсэн зөөлөн утас

  • дээлийн шилбэ — монгол дээлийн товч торгох зүйл

  • захны шилбэ — дээлийн заханд хадсан шилбэ

  • суганы шилбэ — дээлийн суганд хадсан шилбэ

  • ташааны шилбэ — дээлийн ташаанд хадсан шилбэ

  • энгэрийн шилбэ — дээлийн энгэрт хадсан шилбэ

  • ногооны шилбэ — ногооны уг

  • тарианы шилбэ — тарианы иш

  • цайны шилбэ — цайны доторх модорхог юм

  • зээрэн шилбэ — урга. - хунчирын төрлийн нэг зүйл, гурвалсан, тавалсан нийлмэл навчтай, цагаан ягаан цацаг богцогтой, олон наст өвс, зарим нутагт тогооны угаагуур хийнэ

Хоршоо үг

  • борви шилбэ — шагайн доод талын яс болон шаант чөмөгний нарийн үзүүр хэсэг

  • товч шилбэ — товч, түүнийг торгох гогцоо

Үгийн гарал

From Proto-Mongolic *silbi, compare East Yugur shilwi.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.