шим
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шим ертөнц (дэлхий ертөнцийн амьтан, ургамал зэрэг бүх амьтай юмс), сав ертөнц (дэлхийн бүх амьгүй юмс), сав шим хорш. (а.Орчлон дэлхий дээрх амьтай, амьгүй бүх бодос; б.шилж
- 1.Шүлт шүүс, үр тэжээл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шим |
|---|---|
| Харьяалахын тийн | шимийн |
| Заахын тийн | шимийг |
| Өгөх орших тийн | шимд |
| Гарахын тийн | шимээс |
| Үйлдэхийн тийн | шимээр |
| Хамтрахын тийн | шимтэй |
| Чиглэхийн тийн | шим рүү |
| Олон тоо | шимүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шим муутай — өвс ургамал, хоол тэжээлийн зүйлийн шүлт шүүс, ашиг, үр тэжээл муутай
шим сайтай — үр тэжээл сайтай
шим татрах — а.биеийн тамир тэнхээ, чадал доройтох; б.өвс ургамлын шүлт муудах; в.саалийн малын сүү багасах
шимийн архи — малын сүүний айргаас нэрж гаргасан, монгол үндэсний архи
Хэлц үг
Шим муутай хоол
Шилийн даваанд хүрэхгүй
Шим сайтай өвсөнд морь эмээлтэйгээ таргалдаг
Зүй сайтай үгэнд малгай залаатайгаа наалддаг
Хоршоо үг
сав шим — а.Орчлон дэлхий дээрх амьтай, амьгүй бүх бодос; б.шилж. Үр шим
шим шүүс — өвс ургамал, жимс, хоол идээний шүлт шүүс
ашиг шим — үр өгөөж
өгөөж шим — ашиг шим
өл шим — шим тэжээл
өн шим — ургамал ногоо ургах нөхцөл бүрдсэн шим тэжээл сайтай хөрс
сааль шим — сүү сааль
сөл шим — шим шүүс
үр шим — ашиг тус, үр дүн
үржил шим — шим тэжээл, шим шүүс
шим тэжээл — бие организмд шаардлагатай элдэв бодос, амин дэм
шим чадал — хүч тэнхээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.