Үндсэн хэсэг рүү шилжих

шинэ

тэмдэг нэрнэр үг[ɕín]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠢᠨ᠎ᠡ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Хуучин бус, сая гарсан, хуучраагүй
  2. 2.
    Арван тавын тооны ёгт нэр, тэргэл, өдрийн хоног.

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрnew

Тийн ялгал

Нэрлэхийн тийншинэ
Харьяалахын тийн—
Заахын тийн—
Өгөх орших тийншинэд
Гарахын тийн—
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийншинэтэй
Чиглэхийн тийншинэ рүү
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • шинэ ажил — а.хийж үзээгүй ажил; б.хийгээд удаагүй ажил

  • шинэ ажилчин — а.сая ажилд орсон хүн; б.залуу ажилчин

  • шинэ арга эзэмших — үйлдвэрлэлд сая нэвтэрсэн арга эзэмших

  • шинэ байгуулах — саяхан байгуулах

  • шинэ барилга — саяхан барьсан барилга

  • шинэ зуун — нэг зуун жил өнгөрч дахин нэг зуун жил эхлэх

  • шинэ мянган — нэг мянган жилээр хязгаарлагдах цаг хугацаа

  • шинэ сэтгэлгээ — аливаа зүйлийг шийдэхдээ олон талаас нь бодтой, шүүмжлэлтэй хандах хандлага

  • шинэ тогтолцоо — бүтэц зохион байгуулалтын хувьд урьд өмнө байгаагүй систем

  • шинэ үсэг — кириллийн үсгээс уламжлан авсан монгол үсэг

  • шинэ боловсон хүчин — хуучир. - залуу боловсон хүчин

  • шинэ бүтээл — сая гарсан бүтээл

  • шинэ гэр — а.саяхан барьсан гэр; б.саяхан хийсэн гэр

  • шинэ дээл — сая оёсон дээл

  • шинэ жил — шинэ гарч буй он

  • шинэ мах — сая төхөөрсөн малын мах

  • шинэ мэдээ — саяхан болсон үйл явдлын тухай мэдээ

  • шинэ ном — саяхан хэвлэгдсэн ном

  • шинэ санаачилга — аливаа ажил үйлд дэвшилттэй шинэ арга, зарчим хэрэгжүүлсэн нь

  • шинэ сар — сая гарсан сар

  • шинэ соёолон — таван настай адуу

  • шинэ сүү — сая саасан, өнжөөгүй сүү

  • шинэ техник — сая гарсан, хуучраагүй техник

  • шинэ төл — саяхан гарсан нялх төл

  • шинэ хүн — а.сая төрсөн хүүхэд; б.залуу хүн; в.сая ирж буй хүн

  • шинэ цас — сая орсон цас

  • шинэ цэрэг — цэргийн албанд ирээд удаагүй цэрэг

  • шинэ шарх — удаагүй, саявтархан олсон шарх

  • шинийг санаачлагч — шинэ, оновчтой санаачилга гаргагч

  • шинийн нэгэн — а.цагаан сарын анхны өдөр; б.сар бүрийн анхны өдөр

  • цоо шинэ — шив шинэ, маш шинэ

Хэлц үг

  • Анхны юм амттай

  • Шинэ юм шимтэй

  • Хуучин жил хангиршиж явдаг

  • Шинэ жил шилжиж ирдэг

  • Хуучин нь ул

  • Шинэ нь зул

  • Хуучин нь хаагдаж

  • Шинэ нь нээгдэх

  • Хуучин нь элдэг

  • Шинэ нь босдог

  • Хуучин юм ул болж

  • Шинэ юм зул болох

  • Шинэ юм шил болох

  • Шарсан мах (халуундаа) амтан дээрээ

  • Шинэ (чагнах) үг сонин дээрээ

  • Шиж будааны шингэн нь

  • Шинэ авгайн ажилтай нь

  • Шилбийн бөөсний зуудал хатуу

  • Шинэ зангийн захиа хэцүү

  • Шингэн будааны халуун нь сайн

  • Шинэ бэрийн ажилтай нь сайн

  • Шинийн нэгэн болгонд шинэлдэггүй

  • Шинэ юм болгонд ёсолдоггүй

  • Шинийн нэгэн болгонд шинэлдэг

  • Шинэ юм болоход ёсолдог

  • Шинэ бадарчны таяг нь олон

  • Хуучин бадарчны сав нь олон

  • Шинэ баян дотор өвчинтэй

  • Хуучин баян хөл өвчинтэй

  • Шинэ баян өнгөргүй

  • Ширэн таарцагт хөвүүргүй

  • Шинэ баян шимгүй

  • Ширэн сав өнгөгүй

  • Шинэ баян шинжгүй

  • Ширэн сав хөвүүргүй

  • Ширэн хавтага хөвүүргүй

  • Шинэ бэр нүдний гох

  • Шар тос хоолойн гох

  • Шинэ бэр үзэхээр

  • Шинэ хүүхэд үз

  • … болон өөр 29

Хоршоо үг

  • шинэ тугтам — шинэ тулгар, саяхан бий болсон

  • хуучин шинэ — юмны чанар байдлын эсрэгцсэн утга

Товчилсон үг

  • МАШСДН — Монголын Ардчилсан Шинэ Социал Демократ Нам

  • МАШСДХ — Монголын Ардчилсан Шинэ Социал Демократ Холбоо

  • МАШСН — Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам

  • МИАШЛН — Монголын Иргэний Ардчилсан Шинэ Либерал Нам

  • МШБХХ — Монголын Шинэ Бичгийг Хамгаалах Хороо

  • МШСДН — Монголын Шинэ Социал Демократ Нам

  • НЭПКО — NEPCO (“New Era” Publishing Соmрany) [“Шинэ үе” хэвлэлийн газар]

  • ТАНЮГ — ТАНЮГ (Телеграфное Агентство Новой Югославии) [Шинэ Югославын цахилгаан мэдээний агентлаг]

  • ҮШН — Үндэсний Шинэ Нам

  • ШБАЗ — Шинэ Бүтээл, Ашигтай Загвар

  • ШБОС — Шинэ Бүтээл, Оновчтой Санал

  • ШДХ — Шинэ Дэвшилт Холбоо

  • ШЗУ — Шинэ Зеланд Улс

  • ШИДС — “Шинэ Иргэншил” Дээд Сургууль

  • ШТ — “Шинэ Толь” [сэтгүүл]

  • ШХ — “Шинэ Хөдөө” [сонин]

  • ЭЗШБ — Эдийн Засгийн Шинэ Бодлого

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠰᠢᠨ᠎ᠡ (sin-e), from Middle Mongol ᠰᠢᠨᠡ (sine), from Proto-Mongolic *sini, further related with Khitan 𘬥𘭛 (*ś ên). Cognates include Buryat шэнэ (šene), Kalmyk шин (şin) and Dongxiang shini. Possibly from Middle Chinese 新 (sin).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.