ширгэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шингэн зүйлийн буцлах, халах зэргээс болж уур болон дэгдсээр үгүй болох
- 2.Малын сүү шим татрах, багасах, үгүй болох
- 3.Амьтны нүд хонхойж, эцэж турах, хатах
- 4.шилжсэн утгаУнтах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ширгэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ширгэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ширгэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | ширгэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ширгэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ширгэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | ширгэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | ширгэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ширгээд |
| Болзох нөхцөл (-вал) | ширгэвэл |
| Хүсэх (-маар) | ширгэмээр |
| Захирах (-аарай) | ширгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | ширгэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
булаг ширгэх — булгийн ус үгүй болох
горхи ширгэх — горхины ус хатах
ус ширгэх — ус буцалсаар уурших, үгүй болох
цай ширгэх — цай буцалсаар үгүй болох
ширгэсэн горхи — ус нь багасаж, татарсан горхи
ширгэсэн шанд — ус нь татарсан шанд
үнээ ширгэх — үнээний сүү багасах, татрах
хонь ширгэх — хонины сүү багасах
нүд нь ширгэх — хүн, амьтны ихэд турж эцсэнээс нүд нь хонхойж эцэж, турах
Хэлц үг
нүдээ ширгэтэл харах — маш их харуулдан хүлээх
ухархай нь ширгэх — а.нүд нь цохрох; б.маш их унтах; в.ихэд эцэж турах
↑ухархай нь ширгэх
↑ нүдээ ширгэтэл харах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.