шоргоолж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанБиеийн дунд хэсгээр нарийн, газарт нүх хийж оршдог шавж, төрөл зүйл олон
Англи утга
- нэр үгant
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шоргоолж |
|---|---|
| Харьяалахын тийн | шоргоолжны |
| Заахын тийн | шоргоолжийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | шоргоолжноос |
| Үйлдэхийн тийн | шоргоолжоор |
| Хамтрахын тийн | шоргоолжтой |
| Чиглэхийн тийн | шоргоолж руу |
| Олон тоо | шоргоолжнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шоргоолжны үүр — шоргоолжны амьдрах оромж
шоргоолжны хүчил — шоргоолжноос ялгарах исгэлэн амт бүхий шингэн
алаг шоргоолж — амьт. - цээж болон бөгс нь хар, дунд бие нь шаравтар нэг зүйл шоргоолж
морин шоргоолж — амьт. - том хар шоргоолж
улаан шоргоолж — амьт. - өнгө улаан шоргоолж
хар шоргоолж — амьт. - хар өнгө бүхий шоргоолж
Хэлц үг
↑үүрийг нь хөндсөн шоргоолж шиг
↑ халуун тогоон дээрх шоргоолж
Батгана хоолой нарийнтай ч хошуу нь хорон
Шоргоолж жижиг боловч уул нүхэлдэг
Нүдгүй боловч
Шоргоолж нүхээ олж чадна
Шаазгай хурвал буга барина
Шоргоолж нийлбэл барс иднэ
Шоргоолж бага боловч
Уул нүхэлдэг
Шоргоолж нүдгүй боловч
Нүдтэй амьтнаас илүү
Шоргоолж нүдгүй ч нүхээ олдог
Үнэн хэрэг мэлмийгүй ч эзнээ олдог
Шоргоолж олондоо
Могойг ялна
Шоргоолж шороо зөөвөл бороо орохын тэмдэг
Шарилжин намаа шарлавал намар болохын тэмдэг
Шоргоолж явсаар байгаад турна
Газрын үзүүр суусаар байгаад таргална
Зүйр цэцэн үг
Үүрийг нь хөндсөн шоргоолж шиг
Үгийн гарал
From Proto-Mongolic *sirguljin, compare Buryat шоргоолзон (šorgoolzon), Kalmyk шорһлҗн (şorğljn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.