шувуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанӨд өрвөлөг жигүүртэй, өндөглөж үрждэг, бүлээн цуст, сээр нуруут амьтан, төрөл зүйл маш олон
- 2.өд сөдөн далавчаараа сээр нуруутан амьтдаас ялгагддаг бүлээн цустай, өндөг дардаг амьтан
Англи утга
- нэр үгbird (animal)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шувуу |
|---|---|
| Харьяалахын тийн | шувууны |
| Заахын тийн | шувууг |
| Өгөх орших тийн | шувууд |
| Гарахын тийн | шувуунаас |
| Үйлдэхийн тийн | шувуугаар |
| Хамтрахын тийн | шувуутай |
| Чиглэхийн тийн | шувуу руу |
| Олон тоо | шувуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шувуу буцах — намар болж усны шувууд дулаан орон руугаа эгэн явах
шувуу нисэх — шувуу агаарт хөөрөн одох
шувуу судлаач — шувуу судлалд мэргэжсэн хүн
шувуу судлал — ш.у. - амьтны аймгийн судлалын дотроос тусгайлан шувууны аймгийг ялган судлах ухаан
шувуу тэжээх — шувууг гаршуулан тэжээж үржүүлэх
шувууны аж ахуй — гэрийн шувууг үржүүлэх, өсгөх аж ахуйн салбар
шувууны мөр — шувууны хөлийн ором
шувууны таарцаг — шувуу хийж агуулах сав
шувууны үүр — шувууны, өндөг, ангаахайдаа зассан оромж
шувууны чуулган — намар цагт, шувууд олноороо нэг дор цугларах нь
гэрийн шувуу — гэршүүлсэн шувуу
жигүүртэн шувуу — жигүүр бүхий амьтад
зэрлэг шувуу — тэжээвэр биш, хээрийн шувуу
лам шувуу — ангир
махчин шувуу — махаар хооллодог шувуу
нуурын шувуу — нууранд амьдардаг шувуу
нүүдлийн шувуу — дулаан оронд өвөлжөөд, төрсөн нутагтаа ирж өндөглөдөг шувуу
тэжээмэл шувуу — гаршуулсан, гэрийн шувуу
усны шувуу — усанд амьдардаг шувуу
цаасан шувуу — тогл. - цаасаар шувуу мэт дүрс хийж утсаар уяад салхинд нисгэн наадах тоглоом
ангир шувуу — амьт. - голдуу гал шар өнгөтэй, усанд умбах хөвөхдөө чадамгай, задгай ус бүхий газар, цаг агаар сэлгэн нутаглах шувуу; лам шувуу
бор шувуу — амьт. - нүд улаавтархан, хошуу болоод толгой, сүүл харавтар, цагаан чандартай, нэг зүйл болжмор
жив шувуу — амьт. - бэгбаатар, бүгээхэй
шар шувуу — амьт. - жигүүр болоод хошуу богино, өдөн чихтэй, өд нь нягт бөгөөд хөндлөн харавтар судалтай, шөнө явдаг, махчин шувуу
шувуун зангуу — урга. - нэг зүйл зангуу
шувуун нударга — урга. - ууланд ургах, үндсээр нь гурил хийж иддэг, нэг зүйл навчирхаг ногоо
шувуун онгоц — хамар шуумгай, хойд тал нь тэгш хэлбэртэй усны онгоц
шувуун таваг — урга. - навч цайвар ногоон, жижиг цагаан цэцэгтэй, ногоон байхад нь бог мал сайн иддэг, говь газарт хоёроос таван сантиметр өндөр ургадаг ургамал; заан таваг
шувуун фабрик — хуучир. - гургуул, тахиа зэрэг шувуу өсгөж үржүүлдэг үйлдвэр
шувуун хошуут — зурхай. - хумхын ордонд байрлах одны нэр
шувуун хөл — урга. - баг цэцгийн хэлбэр байдал нь шувууны хөлтэй адил төстэй нэг зүйл сонгинолог ургамал
Хэлц үг
Газар газрын дадал ондоо
Шувуу шувууны дуу ондоо
Нохой эзэндээ
Шувуу биендээ
Хүн ашгийн төлөө үхнэ
Шувуу өгьеөний төлөө үхнэ
Хүн гарвал нэртэй
Шувуу гарвал дуутай
Хүн нэрээ
Шувуу өдөө
Хүн тэнхээгээрээ
Шувуу далавчаараа
Хүн хорондоо
Шувуу ниссэндээ
Хүн хүчээрээ
Хүн эдийн төлөө үхнэ
Шувуу идэшний төлөө үхнэ
Хүн эрдмээр дэвшинэ
Шувуу жигүүрээр ниснэ
Чоно хөгшнөө
Шувуу өтөлснөө
Чулуу шиг хатуу
Шувуу шиг хөнгөн
Шувуу бүхэн үүрэндээ эзэн
Чоно болгон нүхэндээ эзэн
Шувуу гачигдвал шугуй эргэдэг
Хүн гачигдвал ургаа эргэдэг
Шувуу гачигдвал шугуйгаа эрнэ
Хүн гачигдвал үрээ эрнэ
Шувуу далавчныхаа хүчинд нисдэг
Хүн хөдөлмөрийн хүчинд дэвшдэг
Шувуу дэлэнгүй боловч үрээ тэжээдэг
Шувуу олон боловч
Тогос мэт үзэсгэлэнтэй нь цөөхөн
Тогос өнгөтэй боловч гардиас дор
Шувуу өдний ачаар өндөр ниснэ
Мод үндэсний ачаар өндөр ургана
Шувуу өдөөрөө сайхан
Хүн ухаанаараа сайхан
Шувуу өгьеөдөө унавал үхэх нь тэр
- … болон өөр 20
Хоршоо үг
ав шувуу — шувуугаар агнах ан
нохой шувуу — амьтан
Үгийн гарал
From Proto-Mongolic *sïbaxun (“bird”). Cognate with Buryat шубуун (šubuun), Kalmyk шовун (şovun), Daur shogoo, showoo (“falcon”), Khitan 𘬥𘲼𘯺 (*ś au a, “falcon”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.