шуудай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Будаа тариа бусад юм агуулах бүдүүн нэхмэл сав
- 2.шилжсэн утгаШуудайгаар хэмжих хэмжүүрийн нэгж; шуудай хэмжээтэй юм
- 1.шуудай цэцэг урга. (Алтан зул цэцэгтэй адил нэг зүйл цэцэг).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsack, bag; an amount held in a sack
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шуудай |
|---|---|
| Харьяалахын тийн | шуудайн |
| Заахын тийн | шуудайг |
| Өгөх орших тийн | шуудайд |
| Гарахын тийн | шуудайгаас |
| Үйлдэхийн тийн | шуудайгаар |
| Хамтрахын тийн | шуудайтай |
| Чиглэхийн тийн | шуудай руу |
| Олон тоо | шуудайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шуудайтай юм — шуудайнд хийсэн эд зүйл
тааран шуудай — таараар хийсэн сав
гурван шуудай элсэн чихэр — гурван шуудай хэмжээтэй элсэн чихэр
нэг шуудай гурил — нэг шуудай хэмжээтэй гурил
Хэлц үг
шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг — эв нэгдэлгүй байх
↑ таарсан таар шуудай
Хоршоо үг
сав шуудай — юм агуулах бүдүүн нэхмэл эдлэл хэрэглэл
таар шуудай — олсоор нэхэж хийсэн гурил будааны сав
Үгийн гарал
From Chinese 小袋 (xiǎodài).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.