Үндсэн хэсэг рүү шилжих

шүлс

нэр үг/ʃuɮs/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠢᠯᠦᠰᠦ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хүн, амьтны жавжны булчирхайнаас гарах шүүрэл
IIнэр үг
  1. 1.
    цээрлэсэнШүлхий II.

Англи утга

  • нэр үгsaliva; foot-and-mouth disease

Тийн ялгал

Нэрлэхийн тийншүлс
Харьяалахын тийншүлсний
Заахын тийншүлсийг
Өгөх орших тийншүлсэнд
Гарахын тийншүлснээс
Үйлдэхийн тийншүлсээр
Хамтрахын тийншүлстэй
Чиглэхийн тийншүлс рүү
Олон тоошүлснүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • шүлс асгарах — а.шүлс ихээр гарах; б.шилж. юманд маш их дурлах, хорхой хүрэх

  • шүлс гоожих — а.амнаас шүлс урсан гарах; б.шилж. хорхойсох, шунал нь хөдлөх

  • шүлсний булчирхай — шүлс ялгаруулах булчирхай

  • шүлсэндээ цацах — шүлсэндээ хахах

  • шүлсээ гоожуулах/шүлсээ цувуулах — а.шүлсээ асгаруулах; б.шилж. хорхойсох, шунах

  • шүлсээ залгих — а.шүлсээ шимэн, дотогш оруулах; б.шилж. хорхойсох, хорхой нь хүрэх

  • шүлсээ савируулах/шүлсээ цувруулах — а.шүлсээ гоожуулах; б.шилж. хорхойсон шунах

  • шүлсээ үсчүүлэх — шүлсээ үсэргэх

  • шүлсээ хаях — шүлсээ шимж гадагш хаях

  • аалзны шүлс — аалзны тусгай булчирхайнаас гарах, тор хэрэх наалдамхай бодос

Хэлц үг

  • шүлс залгих — а.хорхойсох; б.атаархах

  • шүлс хазах — юманд тэсгэлгүй хүсэх, шунах

  • арааны шүлс асгармаар — маш амттай сайхан

  • шүлс гоожих — хорхойсох

    Цэнд буучийн адуун дээр Цэнгэл зайсан ирэв. Цэмцийж улайсан нүдээр цэвэрхэн морьдыг харав. Ханалгүй шунал хөдөлж, хар шүлс гоожив (Х.Пэрлээ, Цэнд зайсан).

  • шүлс/шүлсээ залгих — хорхойсох

    Төрхөмд чинь залж орхино шүү гээд Итгэлт хялайн ширвэхэд Должин дуугүй болж, мах амтархан идэж байгаа том нохойн дэргэд шүлсээ залгин зогсож байгаа гөлгөн нохойн арчаагүй бөгөөд атаархсан нүдээр ширтэж байснаа урт гэгч нь санаа алдав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    Нүдэнд нь үхрийн өөх алагласан дөрвөн өндөр харагдахуй шүлсээ залгив (Ш.Хишигсүрэн, Тэр).

    Долгор гарыг нь барих гэхэд булаан авч, аягүй хэдэн үг хэлчихсэн бол Товуу, “хүн халгаадаггүй амьтан байж...” гээд л орхих байв. Тэр ч байтугай өнөө шүлсээ залгисан харчуудад хэлэх ч үгтэй болж “Театрын хүүхнүүд шиг сайхан амьтан билээ. Мань мэтийг нэг нүдээр үзэх амьтан биш билээ” гэж явах байв (Ш.Дашдооров, Оосор бүчгүй хорвоо).

  • шүлсээ савируулах — хорхойсон шунах

    Галзуу дөрвөн нохой... шунахай шүлсээ савируулж айсуй (МНТ).

  • ↑ арааны шүлс асгарах

  • ↑ арааны шүлс гоожих

  • ↑ арааны шүлс цувах

  • ↑ арааны шүлс савирах

Үгийн гарал

From Proto-Mongolic *silüsün, compare Buryat шүлһэн (šülhen), Kalmyk шүлсн (şülsn), Daur shullw.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.