Үндсэн хэсэг рүү шилжих

эвэр

нэр үгтэмдэг нэр[e̝.w̜ɘ̆r]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Амьтны толгойн яснаас ургаж гарсан дотроо тугалмай яслаг зүйл
  2. 2.
    Эврээр хийсэн эдлэл хэрэглэл
  3. 3.
    Хорхой шавжийн толгойд ургасан эвэр шиг хатуулаг зүйл;
IIнэр үг
  1. 1.
    Хүний гар хөлд гаднын нөлөөнөөс үүссэн хатуу сайр
IIIнэр үг
  1. 1.
    хуучирсанСэтгэл санааны өвчин.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгhorn

Тийн ялгал

Нэрлэхийн тийнэвэр
Харьяалахын тийнэврийн
Заахын тийнэврийг
Өгөх орших тийнэвэрд
Гарахын тийнэврээс
Үйлдэхийн тийнэврээр
Хамтрахын тийнэвэртэй
Чиглэхийн тийнэвэр лүү
Олон тооэврүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • эвэр ургах — ан амьтны өсч бойжих үед толгойн оройны хоёр талд тугалмай товойн гарах

  • эвэр унах — буга, гур, хандгай зэрэг амьтны ясан эвэр нь цусан эвэртээ түлхэгдэн унах

  • даргай эвэр — хоёр тийшээ далбийж ургасан том саргар эвэр

  • цусан эвэр — бугынхан овгийн амьтны хуучин эвэр нь унаад дахин шинээр ургаж эхэлж буй үеийн эвэр; эмд хэрэглэнэ

  • эвэр сам — юм шүүрдэх зориулалтаар амьтны эврээр хийсэн олон шүд бүхий сам

  • эвэр хүрээтэй шил — эврээр хийсэн хүрээ бүхий шил

  • эвэр дэгээ — ооно, гурын гавалтай эврээр хийсэн юм өлгөх хэрэгсэл

  • хүүхдийн эвэр — монголчууд хүүхдээ нэг нас хүрэхэд нь сэвлэгийг нь аваад, толгойны оройны хоёр талд үлдээсэн урт үс

  • хөлний эвэр — бачуу гутал хөлийн хурууг дарснаас үүссэн хатуу сайр

Хэлц үг

  • оонын хоёр эвэр шиг — хоёулахнаа

  • шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг — эв нэгдэлгүй

  • эвэр хошуутай — ховч, элдэв мууг яримтгай

  • эврээ цохиулсан ишиг мэт/шиг — сүр мохож сүлд мөхсөн эр муутай олдруугүй хүн

    Боорчи бас хойш хандан үзээд их дуугаар өгүүлрүүн

  • эвэр хошуулах — элдэв муу бэлгэгүй юм ярих

    Өвгөн номоо хаагаад “Энэ чинь юу хэлж байгаа дамшиг вэ, эвэр хошуулаад” гэж бодох мэт нүдний цагаанаар харснаа Аа-ан гэж цочирхон дуугарлаа (Д.Урианхай, Халуун зуны сүүдэр).

  • эвэргүй үхэр — мулгуй мугуйд, дөжир хүн

    Энэ эвэргүй үхрийн галзуурч байгааг харав уу гэж их л зэвүүцэж энэ хэдэн балмад лам нар хүнийг даанч дэндүү дарлаж байна... аль, би тэр мууд нэг адис буулгаж, хөөрхий өвгөд эмэгтэйчүүдэд эрэлхэн баатарлаж байгаагийн шанг өгье (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • эвэрт туулай үст мэлхийн зүрх — худал үг, хоосон зүйл, байж болшгүй юмыг зүйрлэдэг хэллэг

    Үүний доторх үнэн худлыг хэлбээс эвэрт туулай үст мэлхийн зүрх (Инжаннаши, Улаанаа уйлах танхим).

  • эвэртэй туулай үзсэн мэт — ихэд алмайран гайхах, цочин гайхах, эгдүүцэх

    Дамбий өвгөн Занданг үзээд эвэртэй туулай үзсэн мэт хачирхаж “Чи хаанаас газрын мухраас гараад ирэв ээ?” гэж байн байн үглэж байв (С.Бадраа, Нисэгч).

    Өөрийн ганц охиндоо бол нүдээ ухаад өгсөн ч буцахааргүй боловч өрөөлийн хүүхдэд эвэртэй туулай үзсэн мэт ханддаг нь жаахан таагүй (Э.Үржинханд, Хөдөөний охин).

  • ↑ оонын хоёр эвэр шиг

  • ↑ шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг

  • эвэртэн сүүлтэн/эвэртэн тууртан — (хуучир.) эрхтэй дархтай хүмүүс

    Эвэртэн сүүлтний өмнө нүүр талтай байхыг хүсэгч заримууд нь Юмнэрэнгийн нэрийг манж амбанд заах юмсан гэж дотроо бодовч их Хутагт, түүний Эрдэнэ ноён шанзавын сэтгэлийг эзэлсэн сайхан хүүхний нэр нэрлэж, арслан барсын зам хөндөлдсөн туулайн үлгэрээр болуузай гэж ам нээхээс эмээдэг байлаа (Б.Ринчен, Үүрийн туяа).

    Сангийн аж ахуйдаа голоосоо хайртайгийн хувьд юун дарга, зоо техникч, тэр л олон эвэртэн тууртангийн алинаас нь ч дутахгүй л байх даа (Ж.Пүрэв, Нэр хүнд).

  • Мухар ухна

  • Эвэр гуйж чихээ авхуулах гэх шиг

  • Сүүл нь ургаад газар хүрэвч

  • Эвэр нь ургаад тэнгэрт тулахгүй

  • Бие нь өсөөд тооно хүрэвч

  • Бодол өгсөөд томоо орохгүй

  • Эв хэрэгтэйгээс биш

  • Эвэр муна хэрэгтэй биш

  • Эвэр багатын олих их

  • Эрдэм багатын омог их

  • Эвэр барихаар

  • Сүүл барь

  • Эвэр ургаснаас хойш

  • Эх хэрэггүй

  • Эвэр хийвэл үхэр

  • Сүүл хийвэл илжиг

  • Эвэр шаавал үхэр

  • Эврийг нь авбал илжиг

  • Эр сайтай эм танхай

  • Эвэр сайтай буга танхай

  • Эр талын нөхөр

  • Эвэр талын буга

  • Эхгүй бол

  • Эвэр хөл алцан

Зүйр цэцэн үг

  • Эвэр багатын олих их

  • Эрдэм багатын омог их

  • Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх

Үгийн гарал

From Proto-Mongolic *eber, compare Buryat эбэр (eber), Kalmyk өвр (övr), Dongxiang ewe.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.