эд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Олон хүнийг төлөөлөн заан нэрлэх үг
- 1.Хүний эдэлж хэрэглэдэг зүйлийн ерөнхий нэр
- 2.Хүний эдэлж өмсөх зүйлийг хийх даавуу, торго, бараа;
- 3.Амьтан, ургамлын үндсэн бүрэлдэхүүн
- 1.эд зүйлийн нэг хэсэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmaterial (substance out of which a thing is made); matter, substance; textile; goods, property; item; tissue
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эд |
|---|---|
| Харьяалахын тийн | эдийнW |
| Заахын тийн | эдийгW |
| Өгөх орших тийн | эдэдW |
| Гарахын тийн | эдээсW |
| Үйлдэхийн тийн | эдээрW |
| Хамтрахын тийн | эдтэйW |
| Чиглэхийн тийн | эд рүү |
| Олон тоо | эдүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эд маань — олон хүнийг дотночилон өөрт хамаатуулах нь
эд нар — энэ олон хүн
эд чинь — өөрт ха-маагүй олон хүн
эд юм — хүний өргөн хэрэглээний бүх зүйл
эд авах — а.бараа таваар худалдан авах; б.шилж. хахуул авах
эд мөрийн баримт — хэргийн газар үлдээсэн ул мөр
эд хуваах — а.хүний хөрөнгө зоорыг хувааж эзэмших; б.хулгайн юмыг учир мэдэж хуваан авалцах
даавуун эд — даавуугаар хийсэн эд зүйл
ноосон эд — ноосоор хийсэн эд зүйл, хувцас хунар
чанар сайтай эд — яс чанар сайн зүйл
булчирхайн эд — булчирхайг бүрдүүлж буй эсүүдийн нийлбэр нэхдэс
Хэлц үг
эд бад хийх — а.үрэн таран хийх, эвдэж устгах; б.хөнөөх, хороох
Илжиг болгон саарал уу
Эд болгон элбэг үү
Сайн бэр
Өрхөөр гийсэн нар мэт
Үүдээр орсон сар мэт
Өөрөө ургасан жимс мэт
Бал чихэр овоолсон мэт
Муу бэр
Ад тотгор нэмэх
Эд мал барагдах
Унгас ноос хийсч
Тэмээ туйлсан мэт
Цааз хатуу боловч алдсан хойно гэмшдэг
Эд арвин боловч бүрэлгэсэн хойно гэмшдэг
Эв эвдэрснээс
Эд эвдэрсэн нь дээр
Эд бүхэн эрдэнэ биш
Илжиг бүхэн саарал биш
Эд бэхлэг
Эзэн хэврэг
Эд илүү бол үг нэвтрэх нь их
Хүчин идэрхэг бол хүн дарлах нь их
Эд ихт ам бардам
Эрдэм ихт ааль даруу
Эд ихт догшин
Эрдэм ихт номхон
Эд мөнгөгүй хүн
Эдийн нэр гутаадаг
Эд муу боловч эзэндээ тус
Эсгий муу боловч ханандаа тус
Эд муу боловч эзэндээ
Хүүхэн муу боловч төрхөмдөө
Эд нүдгүй ч
Эзнээ олно
Эд нь хэврэг
Эзэн нь мөнх
Эд нь эзнээрээ болдог
Эхнэр нь эрээрээ болдог
Эд нь юм элбэгжихийг хүлцвэл
- … болон өөр 34
Зүйр цэцэн үг
Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим
Эд ихт догшин
Эрдэм ихт номхон
Эдийг эдэлбэл барагдана
Эрдмийн эдэлбэл арвижна
Эдийн ашиг эхэндээ
Эрдмийн ашиг эцэстээ
Эдийн сайн гаднаа
Хүний сайн дотроо
Хоршоо үг
эд агуурс — эд хөрөнгө
эд бараа — хүний эдлэх хэрэглэх зүйлийн ерөнхий нэр
эд баялаг — эд хөрөнгө
эд хогшил — хүний гэр ахуй хэрэглэл
эд хөрөнгө — хүний хурааж цуглуулсан эд зүйл, мөнгө төгрөг
эд өлөг — а.түүхий эд; б.эртний булш бунхнаас гаргаж авсан зүйл
эд таваар — үйлдвэрлэн гаргасан бараа бүтээгдэхүүн
Товчилсон үг
МХЭХХ — Монголын Худалдаа, Эд Хэрэглэгчдийн Хоршоолол
МХЭХХТХ — Монголын Худалдаа, Эд Хэрэглэгчдийн Хоршооллын Төв Холбоо
МХЭХХТХУЗ — Монголын Худалдаа, Эд Хэрэглэгчдийн Хоршооллын Төв Холбооны Удирдах Зөвлөл
МХЭХХТХУЗХ — Монголын Худалдаа, Эд Хэрэглэгчдийн Хоршооллын Төв Холбооны Удирдах Зөвлөлийн Хурал
МЭХХ — Монголын Эд Хэрэглэгчдийн Хоршоо
МЭХХТХ — Монголын Эд Хэрэглэгчдийн Харилцан Туслалцах Хоршоо
МЭХХХ — Монголын Эд Хэрэглэгчдийн Хоршоодын Холбоо
ҮХЭХ — Үл Хөдлөх Эд Хөрөнгө
ҮХЭХАТ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татвар
ҮХЭХБ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэл
ҮХЭХБГ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Газар
ҮХЭХБТ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Товчоо
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠡᠳ᠋ (ed), from Middle Mongol ᠡᠳ᠋ (ed), from Proto-Mongolic *ed, from Proto-Turkic *ed (“thing, goods”). Compare Karakhanid [script needed] (eδ, “refined, manufactured thing; property”). From the same root see also; Karakhanid [script needed] (eδgü, “good”), Old Turkic 𐰓𐰏𐰇 (edgü, “good”), Turkish eyle- (“to do, make”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.