эе
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эв, эв хав
- 2.Нийлэмж, зохимж, зохис
- 1.хуучирсанТөрсөн эх
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эе |
|---|---|
| Харьяалахын тийн | эеийн |
| Заахын тийн | эеийг |
| Өгөх орших тийн | эед |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | эетэй |
| Чиглэхийн тийн | эе рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эе таарах — юмны эв гав нь таарах
эеэр — сэтгэлд зохистой, санасан ёсоор
эеэр бүтээх — алив юмыг зүй зохисоор, эв түнжинтэй хийж бүтээх
эе эх — өөрийн биеийг төрүүлсэн эх
Хэлц үг
Бие бөх бол ганцыг ялна
Эе бөх бол олныг дийлнэ
Ганц бөхөөс
Эе бөх
Эе муутай барсаас
Эе сайтай шаазгай
Эе найр хайрын дээд
Эрдэм соёл ухааны дээд
Эе эвдрүүлдэг эхнэр
Газар эвддэг гахай
Эзний засгаар
Эе найр хийж болдоггүй
Эрх сүр нэгэн хувь
Эе найр найман хувь
Эрх сүр хүчтэй боловч
Эе найрт үл хүрнэ
Эе найргүй бол тусгүй
Зүйр цэцэн үг
Эеэн бүү бар
Эврээн бүү хус
Эегүй хүн яг
Эрдэмгүй хүн таг
Хоршоо үг
эе зүй — юмны тохироо
эе эв — а.хүмүүсийн эвтэй найрсаг харилцаа; б.эв дүй
эе зохис — а.тухайн байдалд нийцэх зохицох байдал; б.эв зүй
эе нийлэмж — юмны зүй зохис, нийц
эв эе — хүмүүсийн элэгсэг дотно харилцаа
эе найр — хүмүүсийн нийлэмж, таарамж
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.