эелэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүмүүс эв эе, зүй зохисоо олох
- 2.Хүнийг аргадан тойвлох, аргадах
- 3.Цагийн байдал дулаарах, хүйтний эрч харих;
- 4.Дээл эсгэх үед торгоны хээ зэргийг нийлүүлэх.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | эелэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | эелнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | эеллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | эелэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | эелжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | эелсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | эелдэг |
| Холбох нөхцөл (-ж) | эелж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | эелээд |
| Болзох нөхцөл (-вал) | эелбэл |
| Хүсэх (-маар) | эелмээр |
| Захирах (-аарай) | эелээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | эелэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эелэх аялах — хүний зан байдлыг аргадан засах
үс эелэх — а.үсний даахирааг гаргах; б.мал амьтны арьсны үсний сорыг жигдлэн нийлүүлэх
Хоршоо үг
эелэх эвлэх — хүмүүс эв түнжинтэй болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.