элэглэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн уруугаа харан элгээрээ хэвтэн юм түлхэх, мярайн гэтэх; нялх хүүхэд доош харан элгээрээ гулган явах;
- 2.Мал амьтны элэг өөхлөх, амт орж томрох
- 3.Зуурч шингэлсэн зүйл элэг шиг болж бүрэлдэх
- 1.Юмыг дууриан шоолох, инээдэм доог болгох
- 2.Бусдыг басамжлан доромжлох
- 1.Элэгдэх II; нум элэгдэх хуучир. (нумны элгэнд эвэр зүйж наах).
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | элэглэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | элэглэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | элэглэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | элэглэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | элэглэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | элэглэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | элэглэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | элэглэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | элэглээд |
| Болзох нөхцөл (-вал) | элэглэвэл |
| Хүсэх (-маар) | элэглэмээр |
| Захирах (-аарай) | элэглээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | элэглэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мал элэглэх — шинээр цухуйж буй ногоо идэж цадсан малын элэг өөхлөх
тараг элэглэх — шинээр бүрсэн тараг өтгөрөх
зуурсан шавар элэглэх — зуурсан шавар өтгөрч элэг мэт болох
Хоршоо үг
элэглэх дооглох — хүнээр элэг доог хийх
элэглэх дууриах — хүнийг элдэвлэн дууриаж шоглох
элэглэх доромжлох — бусдыг дорд үзэн гутаах
элэглэх басамжлах — бусдыг дорд үзэн үл ойшоох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.