эмгэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эцгийн дээд үеийн эмэгтэй хүн; эмгэн эх
- 2.Настай эмэгтэй хүн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эмгэн |
|---|---|
| Харьяалахын тийн | эмгэний |
| Заахын тийн | эмгэнийг |
| Өгөх орших тийн | эмгэнд |
| Гарахын тийн | эмгэнээс |
| Үйлдэхийн тийн | эмгэнээр |
| Хамтрахын тийн | эмгэнтэй |
| Чиглэхийн тийн | эмгэн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эмгэн ээж — эцгийн талын настай эмэгтэй хүн
эмгэн сонгино — урга. - олон давхар зузаавтар улаан хальстай, төрх байдал, хятад сонгино лугаа адил, зөвхөн Дорнод Монголд ургана
эмгэн хумс — амьт. - зөөлөн биетний хүрээ, хэвэл хөлтний анги, тэнгис ба цэнгэг усанд голдуу амьдардаг, хуурай газарт ч хааяа тохиолддог, бүрээ шиг дүрс хэлбэртэй амьтан
эмгэн шилбэ — урга. - тарнитан овгийн, говьд хонхор сайр, суваг бүхий газарт ургадаг өргөвтөр нарийн зузаан навч, цайвар бор хальстай сөөг
эмгэн шихэр — урга. - хүрэн холтостой, чагталж ургасан навчтай, цагаан цэцэгтэй багавтар тураг мод
эмгэн цагаан — урга. - өргөн зууван навчтай, хос бэлгэт шаравтар ногоон цэцэгтэй, хонхорцогт ягаан жимстэй багавтар тураг мод; модыг нь сийлбэрт хэрэглэнэ, жимсээр нь улаан будаг болон хорхой шавж устгах эм хийнэ, холтос, үндэс, цэцэг, жимс нь цөм эмэнд орно
Хэлц үг
Эрийн сайн
Эмгэн царайтай
Хоршоо үг
өвгөн эмгэн — ахмад насны эрэгтэй, эмэгтэй хүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.