эмнэлэг
Тайлбар
- 1.Эмнэх, эмчлэх үйл ажиллагаа
- 2.Хүн, малыг эмчлэн су-вилах газар, байгууллага
- 3.анагаах ухаан, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг газар
- 4.өвчтөнд эмчилгээ хийдэг эрүүл мэндийн газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtreatment; hospital
Нийлмэл үг
эмнэлэг хийлгэх — эмчилгээ хийлгэх
ардын эмнэлэг — уламжлалт эмчилгээ
мал эмнэлэг — малын өвчин эмгэгийг эмчлэх, сэргийлэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг газар
нэгдсэн эмнэлэг — төрөл бүрийн мэргэжлийн эмч, лаборатори шинжилгээний газар бүхий төрөлжсөн эмнэлэг
хүн эмнэлэг — хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалж эмчлэх алба
хүүхдийн эмнэлэг — насанд хүрээгүй хүүхдийг эмчлэх сувилах газар
эмнэлгийн алба — эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, байгууллагын цогц
эмнэлгийн үйлчилгээ — эмч, сувилагч, асрагч нараас өвчтөнд үзүүлэх үйлчилгээ
Хоршоо үг
эмнэлэг домнолго — анагаан засах бүхий л арга ажиллагаа
эмнэлэг сувилал — эмчлэх, сувилах газар
Товчилсон үг
МЭАЦС — Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Станц
МЭБТС — Мал Эмнэлэг, Биотехнологийн Сургууль
МЭҮА — Мал Эмнэлэг, Үржлийн Алба
УМЭАЦТЛ — Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лаборатори
Үгийн гарал
эмнэ- (emne-, “to treat”) + -лэг (-leg), compare Buryat эмнэлгэ (emnelge, “treatment”), Kalmyk эмнлһн (emnlğn, “treatment”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.