эрих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Зандан, хас, шүр, сувд зэргийг тодорхой тоогоор хэлхэн маань мэгзэм уншсан тоогоо тэмдэглэх хэргэлэл
- 2.Сувд, шүр зэрэг үнэт эдлэлээр хэлхсэн хүзүү, бугуйн чимэг;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрих |
|---|---|
| Харьяалахын тийн | эрхийн |
| Заахын тийн | эрихийг |
| Өгөх орших тийн | эрхэд |
| Гарахын тийн | эрхээс |
| Үйлдэхийн тийн | эрихээр |
| Хамтрахын тийн | эрихтэй |
| Чиглэхийн тийн | эрих рүү |
| Олон тоо | эрхүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эрих татах — эрихээр мэргэлэх
эрихний бөөр/эрихний сүвээ — эрихний хоёр хажуугийн гол дундах том мөхлөг
эрихний хэлхээ — эрихний мөхлөгийг хэлхсэн гоёмсог утас
эрихний хүйс — эрихний толгойн эсрэг талын том мөхлөг
эрихний толгой — эрихний хэлхээсийн хоёр үзүүрийг нийлүүлэн сүвлэж гаргасан том жижиг хоёр мөхлөг
Хэлц үг
Эрих баригчид эрдэмгүй бол
Эхнэрт эндэгчид олон
Эвлэн чадагчдад өргөмж үгүй бол
Эрхэмд дэвшигчид цөөхөн
Эрих эргүүлсэн лам
Идүүр эргүүлсэн нохой биш
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.