эрлэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрэх үйлийн нэр; гуйлга.
- 1.шашин. Шашны ёсоор бол нас нөгчсөн хүний урьд төрөлдөө үйлдсэн муу үйлийг шүүн шүүтгэгч, эрлэг аваачих (нас барах), эрлэгийн үүд (үхэл рүү хөтлөх аюул), *эрлэгт залах (алах), *эрлэгт залрах/эрлэгт явах (үхэх
- 2.шилжсэн утгаХор хөнөөл учруулагч хүн, амьтан;
- 3.шилжсэн утгаХайр гамгүй
- 1.Эр хүний үрийн шингэн.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрлэг |
|---|---|
| Харьяалахын тийн | эрлэгийн |
| Заахын тийн | эрлэгийг |
| Өгөх орших тийн | эрлэгд |
| Гарахын тийн | эрлэгээс |
| Үйлдэхийн тийн | эрлэгээр |
| Хамтрахын тийн | эрлэгтэй |
| Чиглэхийн тийн | эрлэг рүү |
| Олон тоо | эрлэгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
муур бол хулганы эрлэг — муур бол хулганыг хөнөөх сайн арга
гутлын эрлэг — гутлаа хайр гамгүй өмсдөг хүн
Хэлц үг
эрлэгт залах — алах
эрлэгт залрах/эрлэгт явах — үхэх
эрлэгийнд очих морь нь эмээлтэй байх — үхэхийн өмнө, үхлээ хүлээсэн, үхдэгийн даваан дээр
Тэр хүн яасан ч тэсэхгүй, эрлэгийнд очих морь нь эмээлтэй байна билээ гэж эмчийг хэлэхэд Пүрэвийн сэтгэл хязгааргүй баяр оволзон бадарсан боловч хажуугаар нь айн эргэлзжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
эрлэг рүү явуулах — алах, хороох
Би ер нь тун ч мунгинасан юм болж, хүний өөрийн гэж танихгүй, нөхөр дайснаа ялгахгүй хөөрхий муу Жамъяансүрэнгээ эрлэг рүү явуулчих дөхлөө шүү (Ц.Уламбаяр, Зовлонжаргал).
эрлэг хааныд явуулах — алах
Амьдралд эрлэг хааныд бушуухан явуулчихмаар хүн тааралддаг л юм.
эрлэгт очих/залрах/явах — үхэх
Чамаас болж би нөхрөөсөө хагацсан. Одоо намайг эрлэгийнд очуулъя гэж бодоогүй юм бол энэ юмаа дахин битгий яриарай гэж Долгор хариулжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Ноён дуудвал хүрнэ
Эрлэг дуудвал үхнэ
Эзэн дуудвал очих ёстой
Эрлэг дуудвал мажийх ёстой
Эзэн хааны хууль алдаагүй
Эрлэг хааны толь алдаагүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.