эрэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гол мөрөн, уул хадны хөвөөнд өнгийж тогтсон ирмэг
- 1.Юмыг тогтоож бэхлэх зориулалттай мушгимал ховил бүхий төмөрлөг эдлэл
- 1.эрэг муриг (хүний ханшгүй эелдэг биш зантай нь).
- 1.ус болон хуурай газрын зааг хэсэг
- 2.гол, нуурын усыг хашсан эрэг газар (ялангуяа усыг хашиж буй налуу хэсэг)
- тэд завийг эрэг дээр гаргаж ирэв
- тэр голын эрэг дээр суугаад усны урсгалыг ширтэв
- 3.их усны зах туушаа газар
- 4.Эрэг гэдэг үгийг шүлэглэсэн магтсан нэр томъёо
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbank, coast, shore
- нэр үгscrew
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрэг |
|---|---|
| Харьяалахын тийн | эргийн |
| Заахын тийн | эргийг |
| Өгөх орших тийн | эрэгд |
| Гарахын тийн | эргээс |
| Үйлдэхийн тийн | эргээр |
| Хамтрахын тийн | эрэгтэй |
| Чиглэхийн тийн | эрэг рүү |
| Олон тоо | эргүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
далайн эрэг — их усны зах хэсэг
эрэг хамгаалах ой — гол мөрний голдрилын усанд илэгдэж нурахаас хамгаалж усны хөвөө дагуулан тарьсан халхавч ой
эргийн тэмдэг — усан онгоцыг элсэн танд газардахаас сэргийлэн эрэг дээр босгосон тусгай тэмдэг
эм эрэг — шураг орох мушгимал сувагтай зүйл
эр эрэг — гаднаа мушгимал ховил бүхий шураг
Хэлц үг
Ус хааш бол
Эрэг тийшээ
Хүн эс гэнэдвэл богд болно
Эрэг эс нурвал хад болно
Эзэн муут мал зуд болоход сүйрдэг
Эрэг муут ус үер болоход хальдаг
Эзэн нь эдээ таньдаг
Эрэг нь усаа хашдаг
Эзэн нь юмаа мэддэг
Элээдсэн эм
Эрэг маажилна
Эр нэг гэнэддэг
Эрэг нэг ивэрдэг
Эр нэг эндүүрдэг
Эрэг нэг нурдаг
Эр сайт эхнэр
Эрэг сайт ус
Эр хүн гэнэддэг
Эр хүн гэнэдэхгүй бол хаан суудаг
Эрэг нурахгүй бол хад болдог
Эр хүн энддэг
Эрэг шороо нурдаг
Эр хүн эс эндвэл хаан болно
Эрэг эс эмтэрвэл хад болно
Эр хүн эс эндвэл шидтэй болдог
Эрэг хөмөг эс нурвал хадтай болдог
Эр хүн эс эндвэл ноён болдог
Эрэг эс нурвал уул болдог
Эр энддэг
Эрэг нурдаг
Эрэг болоод эмтэрснээс
Элс болоод хийссэн нь дээр
Хад болоод хагарснаас
Хайр болоод таларсан нь дээр
Эрэг нураад элс болдог
Эх хөгшрөөд эмгэн болдог
Эрэг нуурт эндэлгүй
Эрэл сураг гаргалгүй
Худаг усанд эндэлгүй
Хулгай дээрэмд авталгүй
- … болон өөр 13
Хоршоо үг
эрэг ганга — гуу жалга болон газарт өнгийж тогтсон ирмэг
эрэг манхан — гуу жалга болон газарт өнгийж тогтсон ирмэг болон элсэн овоо
эрэг нураа — эргийн өмрөн нурсан хэсэг
эрэг боолт — эр, эм эрэг
эрэг шураг — эрэгтэй хадаас, түүнд зориулж хийсэн мушгимал суваг
Товчилсон үг
БНЗЯЭУ — Бүгд Найрамдах Зааны Ясан Эрэг Улс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.