ээрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн үг хэлж чадахгүй түгдрэх
- 2.Хүн бөгшүүлэн ханиалгаж амьсгаа авч чадахгүй шахам болох
- 1.Утас зэрэг урт нарийхан зүйлийг дамар хэлбэртэй юманд тойруулан ороох
- 1.Бусдыг саатуулах шалгаах
- 2.Хүйтний улиралд уруудсан малыг хонхор газарт оруулан тогтоох;
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto stutter, stammer
- үйл үгto spin thread
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ээрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ээрнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ээрлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | ээрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ээрчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ээрсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | ээрдэг |
| Холбох нөхцөл (-ж) | ээрч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ээрээд |
| Болзох нөхцөл (-вал) | ээрвэл |
| Хүсэх (-маар) | ээрмээр |
| Захирах (-аарай) | ээрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | ээрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэл ээрэх — хэл түгдрэх
хүүхэд ээрэх — нялх хүүхэд удаан уйлснаас болж амьсгаа нь давхцах
утас ээрэх — ноосыг ээрүүлээр нарийсган эргэлдүүлэн ороох
өвчин ээрэх — байн байн өвчин тусах
Хоршоо үг
ээрэх муурах — ихэд айн сандарч, ярьж чадахгүй гацах
ээрэх хоргоох — хүнээс байн байн юм асууж хоргоох, саатуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.