юу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн төрөлтнөөс бусад амьтай, амьгүй бодос, байгалийн үзэгдлийг лавлан асуух төлөөний үг, эр үгэнд бичнэ
Англи утга
- төлөөний үгwhat
- сул үгphonologically conditioned form of уу (uu): final interrogative pronoun that creates yes-no questions
Нийлмэл үг
юу бол юу — ямар ч юм хамаагүй
юу боловч — юу болсон ч
юу гээ вэ? — дуудах зэрэгт учрыг лавлан асуух үг
юу гэнээ? — бусдын хэлснийг ухаж мэдээгүйдээ дахин магадлан асуухад хэлэх үг
юу — юү
гэх вэ? — а.үүнийг юү гэж нэрлэх вэ?; б.шилж. хэлэх ч үг алга, хэлээд яахав
юу зовох вэ — ядах юмгүй
юу хийх вэ — а.ямар ажил төрөл хийхийг лавлахад хэрэглэх үг; б.санаанд үл тохирох зүйл хийж байгааг үзээд үл тоомсорлож хэлэх үг
юу хийхээ хэлэлцэх — ямар ажил үйл хийхээ хэлэлцэх
би юу хийх вэ? — а.би ямар юм хийх вэ?; б.шилж. миний хэрэг юу байхав
юу хэлэх вэ — а.ажил төрөл бүтэлгүй, цалгар назгай байгаад харамсан хэлэх үг; б.хэлэх ч үг алга
чамд юу хэлэх вэ — хэлэх ч үг алга
юу юу — ямар ямар зүйл
та юу юу авчрав? — та ямар ямар зүйл авчрав?
тэнд юу юу байна? — тэнд ямар ямар зүйл байна?
юу юугүй — яах ийхийн завдалгүй, даруйхан
юу юугүй гүйцэх нь — яах ийхийн завдалгүй, одоохон гүйцэх нь
юу ч атугай — юу ч болсон, юу ч гэсэн
юу ч биш — маш амархан, хялбархан
юу ч болов — ямартай ч гэсэн
юу ч болтугай — ямар ч гэсэн
юу ядах вэ — хялбархан, амархан
юуны өмнө — эн тэргүүнээ
юуны тул — яахын тулд, яах гэж
юуны учир — яагаад
юун юм — а.Ямар юм; б.урьд өмнө мэдэхгүй байсан зүйлийг хожим лавлан асуухад хэлэх үг
юу юунаас чухал — алив зүйлээс маш чухал
ядах юу байхав — хялбархан
Хэлц үг
юугаа хэлж хуйхаа маажих вэ — юу ч мэдэхгүй яадаг билээ
Муу гэж битгий дайр
Юу болохыг мэдэж болохгүй
Сайн гэж битгий зусард
Яахыг нь мэдэж болохгүй
Оргүйд орвол охинтой
Юу ч үгүйд орвол юмтай
Тэгж байтал
Юу ч айсуй
Хүү ч айсуй
Хувь ч айсуй
Юу амархан бэ
Тэр амархан
Юу нарийн бэ
Үйлийн үр нарийн
Юу заалгаснаа битгий хэл
Юу ойлгосноо хэл
Юу сайхан
Дур сайхан
Юу үнэн
Үхэх үнэн
Юунд сурснаа бүү хэл
Юу мэдсэнээ хэл
Зүйр цэцэн үг
Юу сайхан
Дур сайхан
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠶᠠᠭᠤ (yaɣu) юу (juu) From Proto-Mongolic *yaxun, compare Buryat юун (juun). Possible cognate of уу (uu).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.