яам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Ноёд, түшмэдийн хурж, алба шийтгэх газар; шанзавын яам
- 2.хуучирсанЗэрэг тушаал;
- 3.засгийн газрын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгministry
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | яам |
|---|---|
| Харьяалахын тийн | яамны |
| Заахын тийн | яамыг |
| Өгөх орших тийн | яамд |
| Гарахын тийн | яамнаас |
| Үйлдэхийн тийн | яамаар |
| Хамтрахын тийн | яамтай |
| Чиглэхийн тийн | яам руу |
| Олон тоо | яамнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
яам тамгын газар — а.түшмэдийн хурах, төрийн хэрэг шийтгэх газар; б.төрийн албан байгуулллага
Батлан хамгаалах яам — эх орны аюулгүй байдлыг хамгаалах, төрийн захиргааны төв байгууллага
Элчин сайдын яам — а.элчин сайд тэргүүтэй дипломат төлөөлөгчийн газар; б.мөнхүү төлөөлөгчийн албан хэрэг явуулах байр
Хэлц үг
Ямаа ядартаа эр
Яам доройдоо барс
Хоршоо үг
яам тамга — түшмэдийн алба хаших, хошуудын төрийн хэрэг шийтгэх газар
Товчилсон үг
СХХЗШЯ — Сангийн Хамаг Хэргийг Захиран Шийтгэх Яам
Үгийн гарал
From Chinese 衙門 /衙门 (yámen).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.