явуулга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Явуулах үйлийн нэр;
- 2.шилж. Өөрийн үзэл бодол, ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх хэргийг бусдаар хийлгэх, тэрхүү хэрэгт бусдыг түлхэн оруулах явдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | явуулга |
|---|---|
| Харьяалахын тийн | явуулган |
| Заахын тийн | явуулгаг |
| Өгөх орших тийн | явуулгад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | явуулгатай |
| Чиглэхийн тийн | явуулга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
явуулга хийх — а.залилах, мэхлэх; б.өөрийн санаа бодлогыг бусдаар дамжуулан хийлгэх
улс төрийн явуулга — улс төрийн үзэл бодол явуулах
хорт явуулга — хорт үйл ажиллагаа өрнүүлэх
Хоршоо үг
ажил явуулга — а.өөртөө ашигтайгаар бусдыг ятгах үйл хийлгэх нь; б.ажил хөдөлмөр
арга явуулга — өөрийн үзэл бодол, ашиг сонирхлын үүднээс, бусдыг ятгах заль мэх, үйл ажиллагаа
ов явуулга — бусдыг хууран мэхлэх ажиллагаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.