яг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны туйлдаа хүрч, мухардах, тулгарах зэргийн байдал
- 2.Юмны маш сайн нийлэх, яв цав, яв тав тохирох байдал
- 3.Бүр, огт, таг
- 1.яриаТааруухан, муухан.
- 1.чимээЮмны чанга тусах дуу чимээ
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | яг |
|---|---|
| Харьяалахын тийн | ягийн |
| Заахын тийн | ягийг |
| Өгөх орших тийн | ягд |
| Гарахын тийн | ягаас |
| Үйлдэхийн тийн | ягаар |
| Хамтрахын тийн | ягтай |
| Чиглэхийн тийн | яг руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
яг зогсох — нэгмөсөн зогсох, шууд зогсох
яг тулгарах — гэнэт бүр тулгарах
яг суух — а.шууд суух; б.шилж. арга мухардах, байснаа барах
яг баримтлах — тухайн хууль дүрэм, тогтсон дэг жаягийг хатуу чанга баримтлах
яг таг таарах — маш сайн таарах
яг хийсэн хүн — сүрхий хэрсүү хүн
яг тохиолдох — халз тулгарах
яг түүний тухай — зөвхөн түүний тухай
яг хийлгэх — нэлээд чанга унагаах, мөргүүлэх, цохиулах
яг хийх — юманд чанга хүрэх, тулахад дуу чимээ гарах
яг хийтэл мөргөх — юмыг яг хийх чимээ гарган хүчтэй мөргөх, тулах
Хэлц үг
ягтаа тулах — туйлдах, аргаа барах
яггүй ясан толгой — хэцүү, айхавтар хүн, хашир
Чулуунбаатар тэдний араас харан удтал зогссоноо даргын хэлдэг үнэн байх нь. Яггүй ясан толгойтой учирчээ. Үдээс хойш ганц ч үг хэлүүлж чадсангүй... гэж тэртээд ганц гэрэл ёлтойх тээхийн буудал тийш харав (Д.Наваансүрэн, Дуулиант хэрэг).
Магад үхэхээ мэдэвч
Маргааш үхэхээ мэдэхгүй
Яг үхэхээ мэдэвч
Яаж үхэхээ мэдэхгүй
Явдал мэдэхгүй ноёд явчихвал нэг тийшээ
Яг өгөхгүй баяд ядуурчихвал нэг тийшээ
Янз янзаар ярвалзаж
Яг бүтэлгүй аашилна
Хоршоо үг
яг таг — илүү дутуугүй, ямар ч яриагүй тохирч зохицсон байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.