ядах
Тайлбар
- 1.Ажил хөдөлмөрөөс бэрхшээх, халгах
- 2.Аливаа зүйлийг тэсвэрлэж чадахгүй болох
- 3.Үйл ажлыг арай чамай хийсэн болох
- 4.Аргаа барах, зүдрэх, ядрах, цөхрөх
- 5.Төвдөхгүй, хэцүү биш
Нийлмэл үг
арга ядах — арга барагдах, аргаа барах
барьж ядах — ажлаас бэрхшээн барьж ажиллаж чадахгүй байх
халдаж ядах — ойртож хүрч чадахгүй бэрхшээх
байж ядах — тэсч ядан байх
биеэ барьж ядах — тэсвэр тэвчээрээ алдах
тогтож ядах — байж суух газраа олохгүй байх, тэсч ядах
тэсч ядах — сэтгэлээ барьж чадахгүй байх
үзэн ядах — үзэж чадахгүй болох, ад шоод үзэх
хүлээж ядах — хүлээсээр тэсч чадахгүй болох
идэж ядах — дуртай дургүй идэх
хийж ядах — хийсэн болох
хөдөлж ядах — ихэд удаан хөдлөх, хийсэн хөдөлсөн болох
дааж ядах — даахгүй зүдрэх, цөхрөх
ядаж цөхөх — ядуу учир чармайн зүдрэх
ядаад байх юм биш — хэцүү биш
хийж ядах юу байх билээ — хийхэд хэцүү биш
Хэлц үг
ядсан нохойд хатсан баас — зовлон дээр зовлон, ядарсан дээр улам нэрмээс болох
Ядах цагт
Тугалын толгой их
Зүйр цэцэн үг
Ядаж байхад
Яршиг тааралдах
Хоршоо үг
ядах зүдэх — ажил үйлээс халган бэрхшээх, туйлдаж ядрах
арай ядан — дөнгөн данган, чүү чамай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.