ялгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хольцолдсон, нийлсэн юмыг ангилах, тусгаарлах
- 2.Юмыг сонгож шилэх, шигших
- 3.Юмыг сайтар мэдэж тодорхойлох
- 4.шилжсэн утгаГадуурхах, шоовдорлох, ад шоо үзэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto differentiate; to discern; to segregate
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ялгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ялгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ялгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | ялгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ялгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ялгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | ялгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | ялгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ялгаад |
| Болзох нөхцөл (-вал) | ялгавал |
| Хүсэх (-маар) | ялгамаар |
| Захирах (-аарай) | ялгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | ялгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ай айгаар нь ялгах — төрөл ангиар нь ангилах, ялгаварлах
хураг ишиг ялгах — хураг ишгийг бусад малаас тусгаарлан салгах
сайн мууг нь ялгах — сайн муугаар салган сонгох
үр тариаг ялгах — үр тариаг шигших, хэвэгнээс нь салгаж цэвэрлэх
яс чанарыг ялгах — алив зүйлийн яс чанарыг салган таних
хар цагааныг ялгах — зөв буруу, үнэн мөнийг ялгах
ад үзэж ялгах — ад үзэж гадуурхах
Хоршоо үг
ялгах салгах — а.хольцолдож нийлсэн зүйлсийг ангилж тусгаарлах; б.шилж. аливаа зүйл, хэрэг явдлын учир начрыг ихэд тунгаан үзэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.