ямар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа хүн амьтан, юмны чанар байдал, овор дүр өнгө тэмдэг зэргийг лавлан асуухад хэрэглэх асуух төлөөний үг
- 2.Алив нэгэн юм, ямарваа зүйл
- 3.Сэтгэл хөдлөхөд хэрэглэх үг; яасан
Англи утга
- төлөөний үгwhat kind, what, which, how
Нийлмэл үг
ямар байдалтай юм бэ? — ямаршуу байдалтай юм бэ?
ямар өнгөтэй вэ? — ямаршуу өнгөтэй юм бэ?
ямар хүн бэ? — хүн чанараар хэр зэргийн хүн бэ?
ямар ч — юу ч, яасан ч
ямар ч бараа харагдахгүй байна — юу ч харагдахгүй байна
ямар ч тус болохгүй — юу ч тус болохгүй
ямар сайхан өглөө вэ? — яасан сайхан өглөө вэ?
ямар хачин юм бэ? — яасан хачин юм бэ?
Хэлц үг
ямар нүүрээрээ — зохисгүй, зовмоор зүйл хийчихээд уулзахад хэцүү гэсэн санаа
Ямааны мах царцамтгай
Ямар ч хүн мартамтгай
Ямар багшаас ямар шавь
Ямар зэлд ямар гоо сууна
Ямар модонд ямар цэцэг дэлгэрнэ
Ямар тариа таривал
Ямар үр олно
Ямар ч хүнд ян хэрэгтэй
Ямандаг бурханд сан хэрэгтэй
Ямар ч юманд лавдуун нь сайн
Ямааны маханд халуун нь сайн
Ямар ч юманд ян хэрэгтэй
Ямар ч юманд янз хэрэгтэй
Ямандаг бурханд ч сэржим хэрэгтэй
Ямар ч явдал даруйдаа сайн
Ямааны мах халуундаа сайн
Үгийн гарал
From Proto-Mongolic *yambar derived from the interrogative root *ya. Compare Kalmyk ямаран (yamaran).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.