яндан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Утаа дамжуулан гаргах хоолой; хулан
- 1.хуучирсанДохио өгөхөд зориулан дуугаргах механик хоолой
- 1.Эцэнхий туранхай
- 1.яриаХоосон, харамч
Англи утга
- нэр үгchimney, whistle, horn
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | яндан |
|---|---|
| Харьяалахын тийн | яндангийн |
| Заахын тийн | янданг |
| Өгөх орших тийн | янданд |
| Гарахын тийн | яндангаас |
| Үйлдэхийн тийн | яндангаар |
| Хамтрахын тийн | яндантай |
| Чиглэхийн тийн | яндан руу |
| Олон тоо | яндангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
яндан хөөлөгч — яндангийн хөө цэвэрлэгч
яндангийн утаа — яндангаас гарах утаа
яндан дуугаргах — дуут дохио дуугаргах
яндангийн дуу — дуут дохио
есөн цагийн яндан — есөн цагт дуугарах яндангийн дуут дохио
яндан морь — эцэнхий морь
яндан зан гаргах — харамч зан гаргах
Хэлц үг
Ясан морио таргалуулах
Яндан эмээлээ тоноглуулах
Хоршоо үг
өрх яндан — гэр байшингийн утаа гаргах нүх
хоолой/яндан хулан — утаа дамжуулах хулан, хоолой
Үгийн гарал
From Chinese 煙筒/烟筒 (yāntǒng).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.