яруу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уянгат сонсголонтой дуу
- 2.Утга уянга
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | яруу |
|---|---|
| Харьяалахын тийн | яруугийн |
| Заахын тийн | ярууг |
| Өгөх орших тийн | ярууд |
| Гарахын тийн | яруугаас |
| Үйлдэхийн тийн | яруугаар |
| Хамтрахын тийн | яруутай |
| Чиглэхийн тийн | яруу руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
яруу дуу — уянга эгшиг сайтай, чихнээ сонсголонтой дуу
яруу тунгалаг найрал хөгжим — чавхдаст, дэлдэх, үлээвэр хөгжмийн зэмсгээр бүрдсэн найрал хөгжмийн бүрэлдэхүүн
яруу алдар — олон түмэнд алдаршсан гавьяа, авьяас; цуу
яруу найраг — а.хуучир. эртний буддын гүн ухааны бага таван ухааны нэг; б.айзам хэмжээнд тохируулан шүлэглэсэн зохиол, уран зохиолын нэг төрөл
яруу найрлага — бичиг зохиолын утга тодорхой, санаа агуулга нарийн зохицонгуй, үг өгүүлбэр уран найралтай байдал
яруу найрагч — яруу найраг бичдэг, мэргэжсэн хүн
яруу хэнгэрэг — хөгжим. - модон хувингийн хэлбэртэй бөгөөд амсар хумгар, бүслүүр тойрон хоёр алд, өндөр нь таван тохой, зургаан ямх, ширийн аялгууны аймаг буюу бүрээсний эгшигтний аймагт багтдаг цохивор хөгжмийн зэмсэг
яруу эгшигт — зурхай. - матрын ордонд байрлах одны нэр, арван хоёрдугаар сар
Хэлц үг
Яаруу хүний эцэх нь түргэн
Яруу хүний цэх нь түргэн
Хоршоо үг
яруу уянга — сэтгэлд нэн тааламжтай, сонсголонтой байдал
Товчилсон үг
МХЯН — “Монгол Хэлний Яруу Найруулга” [ном]
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.