Үндсэн хэсэг рүү шилжих

яс

нэр үг[jäs]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠶ᠋ᠠᠰᠤ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны бие төрхийг гаргадаг махны дотуур байх тулгуур хатуу эд
  2. 2.
    Амьтны ясаар хийсэн эдлэл, юм
  3. 3.
    Зарим жимс, жимсгэний дотор байх хатуу цөм, үр
IIнэр үг
  1. 1.
    шинэ ясан шүд (а.арван хоёр настай адууны шүд; б.арван хоёр настай адуу), хуучин ясан шүд (а.арван дөрвөн настай адууны шүд; б.арван дөрвөн настай морь), ясан дөш (а.хорин гурван настай тэмээний шүд; б.хорин гурван настай тэмээ), ясан шүд (а.арван гурван настай адууны шүд; б.арван гурван настай адуу, морь).
IIIнэр үг
  1. 1.
    Өөрөөсөө хэд хэдэн овог, үржвэр салбарлуулсан язгуур том овог
IVнэр үг
  1. 1.
    Юмны чанар, эдэлгээ
  2. 2.
    Хүний мөс, ханилгаа
нэр үг
  1. 1.
    маш жижигхэн хатуу самар

Англи утга

  • нэр үгbone

Тийн ялгал

Нэрлэхийн тийняс
Харьяалахын тийнясны
Заахын тийнясыг
Өгөх орших тийнясанд
Гарахын тийняснаас
Үйлдэхийн тийнясаар
Хамтрахын тийнястай
Чиглэхийн тийняс руу
Олон тоояснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • загасны яс — загасны тулгуур хатуу эд

  • яс баригч — шарилыг хөдөөлүүлдэг хүн

  • яс мод — байшин барилга зэргийн их бие, гол болж байгаа мод

  • яс няслах — хүүр барих

  • яс цоож — хатуу чанга хорих шорон

  • ясан бариа — сүрьеэ, тэмбүү зэрэг өвчнөөс ясанд бий болсон бороо

  • ясан шүд — адууны дээд болон доод талын шүдний гол дундах хонхор нь бүгд арилж гүйцсэн нь

  • олон ясны уулзвар — ууцны яс, хоёр сүүжтэй нийлсэн хэсэг

  • ясан савх — ясаар хийсэн савх

  • ясан сийлбэр — ясыг зорж хийсэн сийлбэр

  • жимсний яс — жимсний дотор байх хатуу үр

  • самрын яс — самрын гадна талын хатуу хальс

  • яс угсаа — овгоос яс үүсэн гарч, яснаас шинэ салаа мөчир урган гарахад тэдгээр дам салбарлагчид ясанд тооцогдоно

  • ясан төрөл — эцгийн төрөл ба эцгийн талын өв өмч, гал голомт нэгтэй нэгэн өвгөөс гаралтай бүлэг хүмүүс

  • яс үндсээ мэдэх — овог үндэс, удам угсаагаа мэдэх

  • яс муутай эд — чанар, эдэлгээ муутай эд, эдлэл

  • хүний ясаар муу хүн — хүний мөсгүй, ханилгаагүй хүн

  • яс сайтай — а.бие сайтай; б.хүний мөс чанар сайтай

  • ясаа гаргах — хүний сайн муу чанар байдал илрэх

Хэлц үг

  • яс амрах — а.аливаа ажил үйлийг хийж дуусгах, салж амрах; б.ажил хөдөлмөр хийхгүй байх

  • яс арьс болох — хүн, амьтны маш их турах, ясан хэлхээ болох

  • яс барих — хүнийг оршуулахад анх гар хүрэх, шарилыг хүндэлж, ёсоор оршуулах

  • яс гаргах, яс заах — а.мэрийх, чармайх, шамдах; б.хатуужин тэсвэрлэх

  • яс булаалдсан нохой шиг — аливаа юмыг булаалдан хэрэлдэх

  • яс горьдсон нохой шиг — хий горилон хүлээх

  • яс заах — шөрмөс заах

  • яс махны тасархай — садан төрлийн холбоотой хүн

  • яс өндөлзүүлэх — нас барсан хойно нь муу хэлэх

  • яс хавталзах, яс хавтайх — айх эмээх, халшрах, ичих зовох, орох байх газраа олж ядах

  • яс хагацах — а.төрөх; б.хүнд ажлаас салах, суллагдах

  • яс хаях — хоёр хүний хооронд хутган үймүүлэх, муудалцуулах

  • ясаа амраах — биеэ зовоохгүй байх, амрах

  • ясаа тавих — оршуулах, үхэх

  • ясаа цайх — зовлон эдлэх, тамаа цайх

  • ясаа цайтал хүлээх — үхтлээ хүлээх

  • ясан овоо босгох — хүн амьтныг үй олноор хөнөөх, хядах

  • ясан хэдрэг болох — маш туранхай, нэн эцэнхий болох

  • ясан хэлхээ болох — ясан хэдрэг болох

  • ясыг нь яйчих/ясыг нь яйлах/ясыг нь үйлэх хар яриа — ихэд зодох, жанчих

  • ясыг нь сорж, тарыг нь таних — сайн зовоож байж мэдэх

  • ясыг нь цайлгах — алах

  • ясыг нь янгинуулах — сэтгэл санааг нь ихэд зовоох

  • найман ясанд хэлхсэн — маш туранхай, эцэнхий байдал

  • хоёр яс салах/хоёр яс хагацах — а.ихэд зовж байж амаржих, нярайлах; б.хүнд хүчир болон хийх дургүй ажлаа хийж дуусахчаан болох

  • шанааны яс нь гозойх — маш их турж эцэх

  • мах ясны холбоотой — ураг төрлийн холбоотой

  • яс арьс болох/арьс яс болох — хүн, амьтны ихэд турах, маш эцэнхий туранхай болох

    Түүний (өвгөн улаачийн) ярьсан нь

  • яс заах/гаргах — мэрийх, чармайх, хатуужин тэсвэрлэх

    Чи яс зааж байна уу? Хэний морь унаж ирээд юунд тавьсан бэ? Хулгайлсан уу? гэж хашхиран асуугаад дахин гурван удаа ташуурдав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • яс махаараа — өөрийн биеэр

    Бид цэргийн албыг яс махаараа мэдэрсэн.

  • яс махаараа тулах — хүнд хүчир ажлыг өөрийн биеэр даах, хариуцах, биелүүлэх

    Энэ хүүхэн хэн бэ гэвэл, түмний тэргүүнийг дарж, түшмэлийн суурийг үе улиран уламжилсаар ирсэн Раш захирагчийн үүдэнд боол болон зарагдаж үүрийн гэгээнээс үдшийн харанхуй хүртэл тасаршгүйгээр үргэлжлэн хатуу бэрх ажлыг яс махаараа тулж байгаа Цэцэг мөн билээ (Ч.Чимэддорж, Шар мөрний долгион).

  • яс махтай нь хэлэлцэх — занчиж шийтгэх

    Их ууртай. Суран бүс бариад л яс махтай хэлэлцэнэ шүү дээ.

  • яс нимгэрэх — өтлөх гэсэн ёгт дүрслэл

    Хадан яс минь нимгэрч, хар цус минь шингэрч, хайрхан бие минь өтөлсөн тул... (Заяын Гэсэрийн тууж).

  • яс нь чангарах — хүн, амьтны өсөж өндийх, нас бие гүйцэх

    Хүүгийн минь яс нь чангараад булчин шөрмөс сууж, гордойж гөрдийгөөд өссөн дөг өө.

  • яс өндөлзөх — үхсэн хойноо муугаар хэлэгдэх

    Эмээгийн минь яс өндөлзөж, өвөөгийн минь сүнс гаслах байгаа даа.

  • яс сайт яван чангарах — эрчтэй, хүчтэй, итгэлтэй

    Яс сайт яван чангарна гэгчээр түүний ур чадвар сайжирсаар 2008 оны сүүлчээр Францад болсон Дэлхийн цомын ээлжит цувралд манлайлсан түүхтэй.

  • яс үс шижигнэх — айх, жигших

    Нуруугаар хүйт дааж, яс үс шижигнээд аймаар байсан. Айсандаа өмдөндөө шээх шахсан.

  • яс хавталзах/хавтайх/хотойх — айх

  • Айл тойрсон лам нэг харамч

  • Яс зуусан нохой нэг харамч

  • … болон өөр 45

Зүйр цэцэн үг

  • Яс сайт яван чангардаг

Хоршоо үг

  • яс мах — бие махбод

  • яс угсаа — яс үндэс, гарал үүсэл

  • яс үндэс — гарал үүсэл

  • яс чац — яс бие

  • яс чөмөг — яс болон чөмөг

  • яс шим — шим шүүс, нүнжиг

  • яс шөрмөс — булчин шөрмөс

  • яс мөс — яс чанар

  • яс чанар — юмны чанар чансаа

Товчилсон үг

  • ЯБҮ — Яс Боловсруулах Үйлдвэр

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠶ᠋ᠠᠰᠤ (yasu), from Middle Mongol ᠶ᠋ᠠᠰᠤᠨ (yasun), from Proto-Mongolic *yasun, compare Buryat яһан (jahan), Kalmyk ясн (yasn).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.