ёр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг юмны сайн муу, бүтэх эсэхийг урьдаас мэдэх сэрэл, зөн
- 1.Ёогоор эхлэсэн үгэнд хүч нэмэгдүүлэх сул үг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ёр |
|---|---|
| Харьяалахын тийн | ёрын |
| Заахын тийн | ёрыг |
| Өгөх орших тийн | ёрд |
| Гарахын тийн | ёроос |
| Үйлдэхийн тийн | ёроор |
| Хамтрахын тийн | ёртой |
| Чиглэхийн тийн | ёр луу |
| Олон тоо | ёргууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ёр орох — ямар нэг хэргийн сайн муу болохын бэлгэ тэмдэг урьдаас мэдрэгдэх
муу ёр — муу зөн
сайн ёр — бэлгэ дэмбэрэл
ёрын үг — сэжиг хүрэм үг
ёрын дуу — муу муухайг зөгнөсөн дуу
ёрын амьтан — сэжиглэж аймаар амьтан, бузрын амьтан
ёрын өвчин — амархан халдаж тусдаг, хүрвэл мөд эдгэрдэггүй, нэн зовуурьтай өвчин
ёрын хүн — жигшин зэвүүцмээр, өөдгүй муу хүн
ёр ёмбогор — шов шомбогор, төв төмбөгөр
Хэлц үг
Ёр бүхэн ёндон хожгорынх
Ёр зургаадайгаас
Жолоо унаганаас
Ёр нь орж
Ёдор нь гозойх
Ёр урьдаас
Дөрөө хойноос
Ёс асган
Ёр мушгай
Ёс ёсоо дагадаг
Ёр муугаа дагадаг
Ёс мэдэхгүй хүнд
Ёр халдахгүй
Ёс нь гүйцвэл
Ёр нь харина
Хор нь ходоодоороо
Ёр нь ёроолоороо
Эс мэдэх хүнд
Зүйр цэцэн үг
Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй
Хоршоо үг
бэлгэ ёр — ёр тэмдэг
ёр бэлгэ — зөн бэлгэ, далд сэрэхүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.