ёслол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ёслох үйлийн нэр
- 2.Үндэсний уламжлалт зан заншлыг дагах янз бүрийн ёс журам дэглэмийг гүйцэтгэх нь
- 3.онцгой хүндэтгэлтэй, албан ёсны үйл ажиллагаа
- 4.үндэсний уламжлалт зан заншлыг дагах үйлдэл
Англи утга
- нэр үгceremony (a gathering); custom (rituals and beliefs)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ёслол |
|---|---|
| Харьяалахын тийн | ёслолын |
| Заахын тийн | ёслолыг |
| Өгөх орших тийн | ёслолд |
| Гарахын тийн | ёслолоос |
| Үйлдэхийн тийн | ёслолоор |
| Хамтрахын тийн | ёслолтой |
| Чиглэхийн тийн | ёслол луу |
| Олон тоо | ёслолууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ёслол гүйцэтгэх — ёс журмын дагуу хүндэтгэх
ёслол хийх — ёсолгоо хийх
ёслол болох — ёс заншлын дагуу хүндэтгэл үйлдэх
ёслолын буудлага — чухал үйл явдал, тэмдэглэлт баяр ёслолд зориулан буудах ёслол
ёслолын жагсаал — баяр ёслолд зориулсан тусгай жагсаал
ёслолын танхим — ямар нэг хүндэтгэлийн үйл ажиллагаа явуулдаг өрөө тасалгаа
ёслолын үдэшлэг — хүндэтгэлийн цэнгүүн
ёслолын хаалга — хуучир. - хүндэт зочин урин оруулах гол хаалга
ёслолын хувцас — баяр ёслолд өмсөхөөр бэлтгэсэн тусгай хувцас
ёслолын хурал — тусгай үйл явдалд зориулсан баярын хурал
ёслолын хэлтэс — ёслолын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг газар
ёслолын цуглаан — ямар нэгэн баяр ёслол, хүндтэй хүмүүс, төрийн тэргүүнийг угтах, үдэх ёслол
гэрлэх ёслол — төрийн ёсоор гэр бүл болсон баяр
салах ёслол — нас барагсадтай эцсийн салах ёс үйлдэх
хүндэтгэх ёслол — хүндэтгэн үйлдэх ёс журам
Хоршоо үг
баяр ёслол — албан ёсны баяр, хүндэтгэлийн зан үйл
ёслол хүндэтгэл — соёрхол дээдлэл
Үгийн гарал
ёсло- (joslo-, “to carry out a ritual”) + -л (-l)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.