үг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хэл шинж. Үгийн сангийн болон хэлзүйн тодорхой утга илтгэдэг үгийн сангийн үндсэн нэгж болох авиа утгын цогцос
- 2.Хэлсэн зүйл, яриа, сургаал, заавар
- 3.Дууны шүлэг; дуу дуулахад хэлэх зүйл
- 4.Гэсэн санаа
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгword; speech (a talk delivered to an audience)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үг |
|---|---|
| Харьяалахын тийн | үгнийW |
| Заахын тийн | үгийгW |
| Өгөх орших тийн | үгэндW |
| Гарахын тийн | үгнээсW |
| Үйлдэхийн тийн | үгээрW |
| Хамтрахын тийн | үгтэйW |
| Чиглэхийн тийн | үг рүү |
| Олон тоо | үгсW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үг бүтээх — үгийн үндэс болон язгуураас шинэ үг үүсгэх зайл
үг бүтээх дагавар — шинэ үг үүсгэх бүтээвэр
үг зүй — хэлний үг бүтэх, хувилах зүй тогтол, үгийн сан хэл зүйн бүлэглэл болох үгсийн аймгийг судалдаг хэлний салбар ухаан
үг зүйн найруулга зүй — үгийн аймаг тэдгээрийн үг зүйн хувилалуудын найруулгын үүргийг судалдаг найруулга зүйн дэд салбар
үг найруулга — бичлэгийн уран сайхан
үгийн баялаг — тухайн хэлний үгийн сангийн хэмжээ
үгийн гарал — үгийн үүсэл
үгийн үндэс — үгийн үндсэн утга бүхий хэсэг буюу үгзүйн ёсоор янз бүрийн дагавар залгаж, цаашаа хувилгаж болох хэсэг
үгийн өргөлт — үгийн бусад үеэс илүү хүчтэй сонсогдох хэсэг
үгийн язгуур — үгийн цэвэр үндэс буюу цааш утга бүхий хэсгээр задалж үл болох хэсэг
үндсэн үг — тухайн хэлний уугал бөгөөд он цагийн шалгуурыг туулж хөдөлбөргүй хэвшин тогтворжиж чадсан нийт ард түмний мэддэг үг
шинэ үг — нийгмийн шинэ үзэгдэл, ойлголтыг тэмдэглэсэн үг
этгээд үг — нийт хэлний үгээс бүтдэг боловч илэрхийлж буй утгаараа үндэсний утга зохиолын хэм хэмжээнээс гажсан үг
хуучирсан үг — тухайн юм үзэгдэл, ойлголт нь хэвээр байгаа боловч ойролцоо утга бүхий өөр үгэнд байраа тавьж өгөн идэвхитэй чанараа алдсан үг
нийлэмж үг — хоёр болон түүнээс дээш үг нийлж үгийн сангийн нэг утга илэрхийлснийг
холбоо үг — нэг утга санааг илтгэсэн, үгийн үндсэн утгаа хадгалж буй хоёр буюу хэд хэдэн үгийн нийлэмж
хоршоо үг — нэг утга санааг илэрхийлдэг бөгөөд тус тусын үндсэн утгаа алдсан хоёр үг
үг авалцах — хэл чимээ нэвтрэлцэх
үг авах — а.үг алдуулах, ам хэлүүлж авах; б.хүний үгэнд орох, хэлсэн сургасныг ойшоох
үг алдах — хэлж болохгүй үгийг гэнэ алдаж хэлэх
үг алдуулах — гэнэ алдуулж, үг хэлүүлэх, зөвшөөрүүлэх
үг барилдах — хэлэлцэж тогтох, болзох
үг булаалдах — хүнтэй өрсөн ярих, маргалдах
үг гаргах — хэл өгүүлэл гаргах, гомдоллох, хэл ам татлах
үг гээдэггүй — хариу өгдөг; б.хэлсэн ярьсан бүхнийг өлгөн авч өөлдөг
үг дагах — үгэнд орох, хэлснээр нь хийх, хүний хэлснийг ажил хэрэгтээ тусгах
үг дагуулах — хүний хэлснийг дагуулан ярих, аялдан дагаж зөвшөөрөх
үг дайх — бусдаар үг хэлүүлэх
үг дуулах — а.хүний үгийг сонсч хүлээн авах; б.бусдын үгэнд орох; в.хүнээс хатуу үг сонсох
үг дэлгэх — хэрэгтэй хэрэггүй олон юм ярих, дэмий ярих
үг зааж өгөх — а.үг, үсэг зааж өгөх; б.бусдад ингэж тэгж хэл гэж гэж зааварлах
үг задрах — нууц задрах
үг зохиох — хүнийг ийм тийм юм хэллээ гэж санаагаараа худал үг зохиож хэлэх
үг зөрөх — хэлсэн, ярьсныг эсэргүүцэх
үг мухардах — хэлэх үг олдохгүй болох
үг мушгих — хэлсэн үгийг гуйвуулах
үг мэддэггүй — а.хүний хэлсэн ярьсныг ойлгохдоо муу; б.үгэнд ордоггүй
үг нийлэх — а.яриа нийлэх, үзэл санаа нийлэх; б.асуугдах цагт өчих, хариулах үгээ сэм тохирох
үг өдөх — а.яриа эхлэх; б.үг сэдэж хорыг нь маажих
үг өөлөх — буруу ташаа хэлснийг далимдуулан муучлах
- … болон өөр 56
Зүйр цэцэн үг
Үг алдсанаас үхэр алдсан нь дээр
Үг илжирдэггүй
Үнэн балардаггүй
Үгийн эх нь хэцүү
Үйлийн адаг нь хэцүү
Үг хөөцөлдөхөөр үхрээ хариул
Үгэнд үхэхээр сүхэнд үх
Муу үг модон улаатай
Үнэн үг үнэтэй
Худал үг хортой
Сайн хүний үг сарын хүнс
Муу хүний үг тэр өдрийн тээг
Махны шарх эдгэдэг
Үгийн шарх эдгэдэггүй
Үгний олноос үхрийн олон
Үгээ залгиж явбал үнэ хүрэх
Үгээр цохихоор сүхээр цохь
Үгэнд нь итгэхээр үйлсэд нь итгэх
Хоршоо үг
үг аялгуу — хэлний үндсэн нэгж болон түүний хэлэхүйн ялгаа
үг аяс — ярианы төлөв байдал, өнгө аяс
үг дуу — дуу авиа, хэл яриа
үг дуугүй — ямар ч болзолгүй, юу ч хэлэлгүй, эсэргүүцэлгүй
үг заавар — зааж сургасан үг
үг захиа — үлдээсэн үг, захиж сургасан үг
үг өчиг — а.ам өчиг, амлалт; б.мэдүүлэг
үг сүг — ухаан жолоо, учир зүг
үг сүггүй — а.үг хэлэхийн завдалгүй, нам сөгөөгүй, ганц үгний зөрөөгүй; б.ухаан жолоогүй, учир зүггүй
үг өгүүлэл — хэл ам, хэрэг зарга
үг учир — юмны учир шалтгаан, нөхцөл байдал
үг үсэг — бичиг үсэг
үг хэл — а.хэлсэн ярьсан зүйл; б.хов жив; в.шилж. хэрэг төвөг, хэл ам
үг чиг — хэлж ярих зүйл, өнгө аяс
үг шүүмж — шүүн хэлэлцсэн үнэлэлт
үг эгшиг — дууны өнгө, ярианы өнгө аяс
үг яриа — хэлэх ярих юм, хэлж ярьсан зүйл
Үгийн гарал
From Proto-Mongolic *üge, compare Buryat үгэ (üge), Mongghul ugo (“language, word”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.