үгээгүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанХоосон, ядуу
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үгээгүй |
|---|---|
| Харьяалахын тийн | үгээгүйн |
| Заахын тийн | үгээгүйг |
| Өгөх орших тийн | үгээгүйд |
| Гарахын тийн | үгээгүйгээс |
| Үйлдэхийн тийн | үгээгүйгээр |
| Хамтрахын тийн | үгээгүйтэй |
| Чиглэхийн тийн | үгээгүй рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үгээгүй болох — ядуу хоосон болох, ядуу хүний тоонд орох
Хэлц үг
Баян хүн ноён хүний дүү
Үгээгүй хүн үхсэн хүний дүү
Баян хүн үгүйрэвч гурван жил бардмаа алдахгүй
Үгээгүй хүн баяживч гурван жил гуйхаа алдахгүй
Баян хүний балд болж
Үгээгүй хүн чихрээ алдана
Өвтэгш гэрийн нэгэн ширээ будаа
Үгээгүй ардын хагас жилийн хүнс
Үгүй биш байна
Үгээгүй биш баян
Үгээгүй хүний нохой
Баян хүнийг үзэвч эзнээ үл хаях
Харц хүний хүү
Хаан хүнийг үзэвч үл хаях
Үхэр тэргэнд зам хол
Үгээгүй хүнд төрөл хол
Үхэх хүн нөхөрсөг
Үгээгүй хүн талархаг
Ядуу боловч яс хатуу
Үгээгүй боловч үг бат
Зүйр цэцэн үг
Үгээгүй хүний нохой баяныг үзэвч эзнээ үл хаях
Харц хүний хүү хааныг үзэвч гэрээ үл хаях
Хоршоо үг
үгээгүй дорой — ядуу буурай
үгээгүй доромж — туйлын ядуу дорд
үгээгүй хоосон — туйлын ядуу
үгээгүй ядуу — юу ч үгүй хоосон, нэн ядуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.