үер
Тайлбар
- 1.Хур тундасны улмаас үлэмж нэмэгдэх ус
- 2.байгалийн ус албаар урсан их ус үер үүсгэсэн газар
Англи утга
- нэр үгflood
Нийлмэл үг
үер авах — үерийн ус барилга байшин, тариа ногооны талбайг эзлэн урсгаж үгүй хийх
үер буух — их устай бороо орсноос их хэмжээний ус цуглах
үерт автах — их усанд автах
уулын үер — уулнаас буух их ус
шар усны үер — хавар цас мөс, мөсөн гол, уул нурууны цас хайлснаас үүсэх их хэмжээний ус
үерийн хамгаалалт — үерийн аюултай нөлөөнөөс урьдчилан сэргийлж, тодорхой нутаг дэвсгэр, барилга байгууламжийг хамгаалахад чиглэгдсэн усны аж ахуй, усны болон ойн хамгаалалтын арга хэмжээ
үер усны аюул — их усны шамшиг
Хэлц үг
үерийн ус шиг — а.маш их; б.шилж. хүч түрэх
Зүйр цэцэн үг
Үерийн ус ирвэл үүд хоймор ялгаагүй
Үхлийн цаг ирвэл хөгшин залуу ялгаагүй
Хоршоо үг
үер ус — их хур тунадас буусны улмаас үүсэх ус
Үгийн гарал
From Proto-Mongolic *üyer (“flood, freshet”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.