үзэсгэлэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гоо, сайхан
- 1.Нийтэд үзүүлж сонирхуулахаар тусгайлан тавьсан зүйлс
- 1.үзэсгэлэн гэрэлт тоо. (гучин хоёр оронтой тооны нэр).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгexhibition, show
- тэмдэг нэрnice, beautiful, good-looking
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үзэсгэлэн |
|---|---|
| Харьяалахын тийн | үзэсгэлэнгийн |
| Заахын тийн | үзэсгэлэнг |
| Өгөх орших тийн | үзэсгэлэнд |
| Гарахын тийн | үзэсгэлэнгээс |
| Үйлдэхийн тийн | үзэсгэлэнгээр |
| Хамтрахын тийн | үзэсгэлэнтэй |
| Чиглэхийн тийн | үзэсгэлэн рүү |
| Олон тоо | үзэсгэлэнгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дур булаам үзэсгэлэн — сэтгэл татах гоо сайхан
үзэсгэлэн худалдаа — ямар нэгэн зүйлийг олон нийтэд танилцуулан сурталчлахын зэрэгцээ худалдаа хийх нь
номын үзэсгэлэн — олон нийтэд танилцуулан сонирхуулахаар зэхсэн номын үзмэр
үзэсгэлэнгийн танхим — үзэсгэлэн гаргаж буй танхим
Хоршоо үг
үзэсгэлэн/үзэсгэлэн гоо — юмны гадаад үзэмжит байдал
үзэсгэлэн сүр — үзэмжтэй сайхан төдийгүй сүрлэг
үзэсгэлэн төгөлдөр — өөлөхийн аргагүй гоо сайхан үзэмжтэй
Товчилсон үг
ОУБҮЯ — Олон Улсын Боловсролын Үзэсгэлэн Яармаг
УҮЧГ — Улсын Үзэсгэлэн Чимэглэлийн Газар
ҮЯАЖТ — Үзэсгэлэн, Яармаг, Аялал Жуулчлалын Товчоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.