үнэт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үнэ бүхий
Нийлмэл үг
үнэт чулуу — эрдэс. - доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил, сувд
үнэт зүйлсийн онол — үнэт зүйлсийн мөн чанар тэдгээрийн ач холбогдол, бүтэц бүрэлдэхүүний тухай гүн ухааны сургаал
үнэт хувь нэмэр — үнэ ихтэй хувь нэмэр
үнэт цаас — арилжаанд ашиглах зорилгоор гаргасан үнэ бүхий цаас
үнэт эдлэл — алт мөнгө зэрэг үнэт металл болон чулуугаар хийсэн эд зүйл
соёлын үнэт зүйл — соёлын үнэ бүхий зүйл
Хэлц үг
Үнэт эрдэнэ газраас гарна
Өнгөт одон тэнгэрээс гарна
Товчилсон үг
ЗГҮЦ — Засгийн Газрын Үнэт Цаас
МУҮЦХ — Монгол Улсын Үнэт Цаасны Хороо
МҮҮЦХК — Монголын Үндэсний Үнэт Цаасны Хэвлэлийн Компани
ТБҮЦ — Төв Банкны Үнэт Цаас
ҮЦ — Үнэт Цаас
ҮЦК — Үнэт Цаасны Компани
ҮЦТТТХ — Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламж
ҮЦТТТХТ — Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв
ҮЦХ — Үнэт Цаасны Хороо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.