үргэлж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хамт, залгаа, бүхэл, тусгаар биш
- 2.Байнга, турш, туж, ямагт, тогтмол, тасралтгүй, тасалдалгүй, зогсолтгүй
Ойролцоо үг
Англи утга
- дайвар үгoften
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үргэлж |
|---|---|
| Харьяалахын тийн | үргэлжийн |
| Заахын тийн | үргэлжийг |
| Өгөх орших тийн | үргэлжид |
| Гарахын тийн | үргэлжээс |
| Үйлдэхийн тийн | үргэлжээр |
| Хамтрахын тийн | үргэлжтэй |
| Чиглэхийн тийн | үргэлж рүү |
| Олон тоо | үргэлжүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үргэлж уулс — үргэлжлэн залгалдсан уулс
үргэлж бичих — хамт бичих
газартай үргэлж — газартай залгаа
үргэлж хичээллэх — тогтмол хичээллэх
үргэлж өвдөх — байнга өвдөх
Хэлц үг
Бурам амттай боловч
Үргэлж идэж болдоггүй
Өлөн өвсөнд шимгүй
Үргэлж ярианд дүнгүй
Өчүүхэн зовъё гэвэл цухал гутал өмс
Үргэлж зовъё гэвэл хоёр эм ав
Үйл зовлон үздэггүй
Үнэний газраар амьдрах
Үргэлж нараар гийгүүлэх
Замбуулин хорвоод төрөх
Үндэс нь түлэгдвэл цэцэг гарахгүй
Үргэлж муу санавал буян хурахгүй
Үнэн эрдэм сурсан нь чимгийн дээд
Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд
Үргэлж хөөрөмтгий хүн
Магтвал баярлана
Хоршоо үг
даг үргэлж — хэзээ ямагт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.