үргэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, гөрөөс зэрэг амьтны айн цочиж ширвээтэх ба буруулан зугтаах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | үргэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | үргэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | үргэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | үргэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | үргэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | үргэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | үргэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | үргэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | үргээд |
| Болзох нөхцөл (-вал) | үргэвэл |
| Хүсэх (-маар) | үргэмээр |
| Захирах (-аарай) | үргээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | үргэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морь үргэх — морь цочсоноос огло харайх
Хэлц үг
үргэсэн гөрөөс шиг — айсан дүр байдалтай
үргэсэн тормын нүд шиг — айх, цочих
Юунаас айж эмээгээ вэ? Үргэсэн тормын нүд шиг бүлтэгнээд байх чинь.
Үлдэх хүнээр ачаа бүү татуул
Үргэх морио гэрээс бүү уя
Зүйр цэцэн үг
Үргэсэн моринд ташуур олон
Өнчин хүүхэнд эзэн олон
Айсан хүн адуу үргээнэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.