үхширэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны махбодын ажиллагаа суларч нэгмөсөн хөдөлж чадахаа болих
- 2.шилжсэн утгаБат бэх үйлдэх
- 3.шилжсэн утгаСалж хагацаж чадахгүй болох
- 4.шилжсэн утгаХүний зориг мохож сэтгэл цөхрөх, найдвараа алдах
- 5.шилжсэн утгаЮмны муудан гутаж, чанараа алдах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | үхширэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | үхширнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | үхширлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | үхширэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | үхширчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | үхширсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | үхширдэг |
| Холбох нөхцөл (-ж) | үхширч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | үхширээд |
| Болзох нөхцөл (-вал) | үхширвэл |
| Хүсэх (-маар) | үхширмээр |
| Захирах (-аарай) | үхширээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | үхширэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үхширэх өвчин — удаан хугацаагаар унтах өвчин
үхширтэл унтах — үхсэн юм шиг нам унтах
үхширтэл уях — маш сайн уях
үхширтлээ баримтлах — ягштал баримтлах
үхширтэл итгэх — бат итгэх, бодсондоо хувиралтгүй итгэх
үхширтэл үнэмших — үхтлээ үнэмших
үхширсэн амьтан — а.муушаал. хуучин үзэл бодлоосоо ангижирч чаддаггүй, хоцрогдсон хүн; б.бүрмөсөн цөхөрсөн хүн
үхширсэн бодол — үл салж чадах бодол
үхширчихсэн хүн — зориг нь мохож, цөхөрсөн хүн
үхширч эчих — хүсэл бүтэлгүй болж цөхрөх, найдвар тасрах
үхширсэн идээ — муудсан идээ
үхширсэн эд — үжирч муудсан эд
тариа үхширэх — тариа хагдрах, хувхайрах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.