үхэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Дэлэнтэн анги, туруутан баг, тугалмайтан овог, үхэр төрөл
- 2.зурхайСарны зурхайн арван хоёр эрхтний хоёрдахь нь
- 3.шилжсэн утгаТом
Англи утга
- нэр үгcow, ox (domestic bovine, bovine used as a beast of burden); a year of the Ox (the second year under the twelve-year lunar cycle.); big, huge
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үхэр |
|---|---|
| Харьяалахын тийн | үхрийн |
| Заахын тийн | үхрийг |
| Өгөх орших тийн | үхэрт |
| Гарахын тийн | үхрээс |
| Үйлдэхийн тийн | үхрээр |
| Хамтрахын тийн | үхэртэй |
| Чиглэхийн тийн | үхэр лүү |
| Олон тоо | үхрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үхэр сүрэг — үхэр голлосон сүрэг мал
үхэр хэрэх — үхрийг хүзүүгээр нь холбох
үхэр тэрэг — үхэр хөллөсөн тэрэг
үхэр хонины зум — бүхлээр халуун усанд дүрж үсийг нь арилгасан үхэр, хонины мах
үхэр шахах — идэшинд хэрэглэх үхрийг бордох
үхрийн дэлүү хатгах — үхрийн сүвээний доод талд байх хонхорхойноос хоёр хуруу хэмжиж хатган цус гаргаж зарим өвчнийг эмчилдэг уламжлалт мал эмнэлгийн арга
үхрийн мах — үхрийн эвдэж янзалсан мах
монгол үхэр — цэвэр монгол үүлдрийн үхэр
мухар үхэр — эвэргүй үхэр
үхэр жил — билгийн тооллын арван хоёр жилийн хоёрдугаар нь
үхэр сар — үхэр тохиосон сар
үхэр өдөр — үхэр эзэлсэн өдөр
үхэр цаг — шөнө дундын 1.40-3.40 цаг
үхэр буу — их буу
үхэр бүрээ — том бөгөөд бүдүүн дуутай бүрээ
үхэр гал — модыг ихээр овоолж шатаасан гал
үхэр даалимба — бүдүүн ширхэгтэй нэг зүйл даалимба
үхэр ин — том чулуун тээрэм
үхэр чулуу — а.мөсөн урсгалын зэрэг бодосын хүчинд анхны байрнаас хөдөлсөн том чулуу; б.газрын хөрсөн дороос онцгой цухуйж гарсан том чулуу
үхэр бөднө — амьт. - бөднөөс баахан бяцхан, шийрэндээ эрхийгүй нэг зүйл бялзуухай
үхэр загас — амьт. - амар загастай адил, өнгө хар болоод эрээн, шүд олон бөгөөд хурц нэг зүйл загас, мөрөн гол төрнө
үхэр зөгий — амьт. - зөгийн язгуурт багтдаг үсэрхэг, том биетэй шавж
үхэр огдой — амьт. - бие томруухан, чих том, сүүл оготор, хээр нүх малтах буюу хад чулууны хонгилд оршино, нүхнийхээ амсарт өвс, чулуу зэргийн юм хурааж овоолно
үхэр оготно — амьт. - үхэр огдой
үхэр сүүл — амьт. - мөрөн голд амьдардаг ахиа загаснаас томхон, сүүлийн этгээд моголцог, хайрсгүй нэг зүйл загас
үхэр халиу — амьт. - далайн илжиг
үхэр хараацай — амьт. - жигүүр сүүл урт, хөл богино, энгийн хараацайнаас томхон, саравчны дор ба хаданд үүр хийнэ, хавар ирж, намар буцдаг нэг зүйл хараацай шувуу
үхэр хулгана — амьт. - үхэр огдойн өөр нэр
үхэр хүрэлзгэнэ — амьт. - хүрэлзгэнийн адил болоод том, өнгө ногоон, жигүүр урт, намар жиргэдэг шавж
үхэр цох — амьт. - хальс хатуу бөгөөд жигүүртэй, толгойд эврийн адил хоёр туршуултай нэг зүйл цох хорхой
үхэр цууцаль — амьт. - цууцальтай адил болоод баахан том нэг зүйл шувуу, дуу гарах бол эрхгүй бороо орно гэдэг
үхэр арвай — урга. - үслэсэн арвай
үхэр бөлжиргөнө — урга. - өнгө хүрэн, амт амттайхан нэг зүйл жимсгэнэ
үхэр гоньд — урга. - гол горхины эрэг нуга газар ургадаг, Шүхэртэн овгийн ургамал, цэцэг нь жижиг бөгөөд цагаан
үхэр дэгд — урга. - ойн хаяа, шугуйгаар голлож ургадаг навч том бөгөөд гонзгой далбагар, хөх цэцэгтэй дигдтэн овгийн ургамал, навч нь хатахдаа цайна
үхэр мэхээр — урга. - навч урт нарийн, мэхээр мэт бүдүүн үндэслэг иштэй, цагаан ягаан цэцэгтэй, ойн зах, чийгтэй нуга газар ургана
үхэр сондуу — урга. - сондуу урт, үр нь хар бөгөөд буурцгийн хонгорцог адил, хонгорцгийг шулмасын сорви гэнэ
үхэр тарна — урга. - нэг метр гаруй өндөр, нарийн урт навчтай, ацалж салаалсан иштэй, жижиг цагаан цэцэгтэй олон наст өвс, хагдарсныг нь улаан хамхуул гэнэ
үхэр үүргэнэ — урга. - хээр ургана, навч уртхан болоод өргөн нэг зүйл таван салааны нэр, үрийг нь борлуулж иднэ
үхэр харгана — урга. - харганын нэг зүйл, элсэрхэг газар ургана, өндөр нь хагас метр гаруй бий, язгуурт хожуултай, модны хальс шар ногоон, цэцэг нь шар, цэцэг навч найлзуурыг тэмээ, хонь ямаа цэцгийг иднэ
- … болон өөр 4
Хэлц үг
үхэр тэрэг шиг — удаан
үхэр цамаа харайх — үзээгүй юмаа үзэж үхэр цам харайх
үхрийн баас шиг — ар араасаа цуварсан, яршиг удсан
үхрийн сүүл хуга хөлдөм — маш хүйтэн
үхрийн сүүлэн дээр хутга — хэрэг явдал дуусах үед бүтэлгүйтэх
үхрийн бөөр шиг — эрээвэр хураавар, янз бүрийн юм холилдсон
шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг — эв эегүй, эв нэгдэлгүй
үхэхдээ үхэр буу тавих — эцсийн мэхээ хийх, эцсийн аргаа хэрэглэх
үхэр асга — том эгц хад
Тэгээд цааш нуруугаа даган явж болохгүй болов. Тэр хоёрын замыг маш их үхэр асга таглажээ (Ч.Лодойдамба, Алтайд).
үхрийн бөөр шиг нийлүүлэх — энд тэндээс түүж цуглуулах
Энэ чиний сонирхол юм уу, үхрийн бөөр шиг нийлүүлсэн, өнгө бүрийн юманд би нэг их сүжигтэй биш.
↑ модон хутгаар үхэр алах
↑ шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг
↑ тугалын арьсаар тооноо бүтээж, үхрийн арьсаар үүдээ бөглөх
↑ үхэхдээ үхэр буу тавих
үхрийн сүүл/эвэр хуга хөлдөм — маш хүйтэн
Үхрийн эвэр сүүл хуга хөлдөөсөн цуут хүйтэн мичин жилийн өвлийн сүүл сар шувтарч, тахиа жилийн шинийн нэгэн, цагаан сар гарахдаа цас оруулж, шуурга шууруулжээ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
үхрийн сүүлэн дээр хутга хугарах — хянуур хянамгай байх
Ажил ч дууслаа. Нохойн дуу ойртож байна. Тэр тусмаа хянуур байгаарай. Үхрийн сүүлэн дээр хутга хугарна гэдэг үг байдаг шүү дээ.
үхрийн хоёр эвэр — маш дотно
Тэр хоёр үхрийн хоёр эвэр шиг үргэлж л хэлхэлдэж явдаг байлаа.
үхрийн эвэр дээр гарсан шоргоолж, уулан дээр гарлаа гэж баярлах — өчүүхэн зүйлд өөрийгөө дөвийлгөх, өчүүхэн зүйл хийсэндээ хөөрөх, бардамнах
Хэлтсийн дарга болсноо захирал болсон гэж бодоод хамраа сөхөөд байгаа юм биш үү. Үхрийн эвэр дээр гарсан шоргоолж, уулан дээр гарлаа гэж баярлав гэдэг шиг.
үхрийн эвэр дээрээс хулгана барих — үр ашиггүй дэмий зүйлийг үйлдэх сэдэх
Оролдоод үзэхгүй юу? Миний бодлоор наад санаа чинь үхрийн эвэр дээрээс хулгана барихтай адилхан юм болов уу л гэж санагдах юм. Юу сайхан, дур сайхан.
Барс өтлөвч махаар
Үхэр өтлөвч өвсөөр
Барс өтлөвч эрээнээрээ
Үхэр өтлөвч эвэртэйгээ
Барс хэдий өтлөвч бидэртэйгээрээ байдаг
Үхэр хэдий өтлөвч эвэртэйгээрээ байдаг
Бээжин бэлгээр
Үхэр буулгаар
Илжиг туурайгаараа танигдана
Үхэр эврээрээ танигдана
Илжиг шийрээрээ танигдана
Охин тэжээсэн хүн үхэн үхтлээ зовно
Үхэр туусан хүн хүрэн хүртлээ зовно
Өдөр алдаад шөнө
Үхэр алдаад хонь
Өтөлж үхэхийн аман дээр
Үхэр буу тавивай
Сүх далайтал
Үхэр гурав амьсгалдаг
Үг алдахаар
Үхэр алд
- … болон өөр 105
Зүйр цэцэн үг
Үхрийн алаг гаднаа хүний алаг дотроо
Үхрийн эвэр дээр гарсан шоргоолж
Уулан дээр гарлаа гэж баярлах
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ
Хоршоо үг
үхэр мал — а.үхэр голлосон мал; б.таван хошуу мал
үхэр хонь — үхэр хонь нийлсэн мал
Үгийн гарал
From Proto-Mongolic *hüker, from Proto-Turkic *öküŕ, compare Daur xukur and Turkish öküz.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.