үүл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Агаарт хуран цугларсан усны уур
- 2.Үүл хэлбэртэй юм
- 1.Хүн, мал амьтны нүдэнд бүрхэн тогтсон цэгээн зүйл, цагаа
- 1.нутгийн аялгааялгууЭрихний хаалт.
Англи утга
- нэр үгcloud (visible mass of water droplets suspended in the air)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үүл |
|---|---|
| Харьяалахын тийн | үүлнийW |
| Заахын тийн | үүлийгW |
| Өгөх орших тийн | үүлэндW |
| Гарахын тийн | үүлнээсW |
| Үйлдэхийн тийн | үүлээрW |
| Хамтрахын тийн | үүлтэйW |
| Чиглэхийн тийн | үүл лүү |
| Олон тоо | үүлнүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
борооны үүл — а.нүүгэлтсэн хар үүл; б.шилж. хөнгөн хийсвэр хүн
сэмжин үүл — нимгэн цагаан, сэмжин хэлбэртэй үүл
үүл өргөх — үүл хаяарч цэлмэх
үүл сарних — үүл тархан алга болох
үүл суух — бүрхсэн үүл язарч тэнгэрийн хаяа руу буух
үүл ургах — үүл бий болох, үүлтэй болох
үүл хурах — үүл цуглах, үүлтэй болох
үүл ээдрэх — нүүж байсан үүл бөөн бөөнөөрөө эвхрэн унах
үүлэн хээ — үүлийг дүрсэлсэн нэгэн зүйл хээ
үүлэн чулуу — гантиг чулуу
үүлэн шат — хуучир. - хэрмэн дээгүүр давж орохоор тавьсан байлдааны тусгай шат
үүлэн тэнз — урга. - нялх мөчир нь ногоон бөгөөд нарийн үстэй, навч гонзгойдуу зууван, шарангуй ногоон цэцэгтэй, ороож ургадаг тэнзлэг мод, иш нь эмэнд орно
үүлэн цэцэг — урга. - чагтлан ургадаг зууван навчтай, анхилам цагаан цэцэгтэй мөнх ногоон, авирч ургадаг модлог тэнз, цэцэгнээс нь анхилам тос гарган авдаг, иш болон навч нь эмд ордог
нүдний үүл — нүдний эвэрлэг сорившлын улмаас нүдний эвэрлэг тэр хэсэгтээ тунгалаг бус болж цагаан толбо үүссэх
үүл унах — нүдэнд цагаа унах
Хэлц үг
Үг зөрөлдвөл цохино
Үүл зөрөлдвөл хурлана
Үг сөрвөл хэрүүл болдог
Үүл сөрвөл хур болдог
Үүл арилбал нар олж үзнэ
Өшөөтөн арилбал сайныг олж үзнэ
Үүл гарвал бороотой
Өнчин гарвал зовлонтой
Үүл зөрвөл бороо буудаг
Үг зөрвөл хэрүүл болдог
Үүл их бол бороотой
Өвчин их бол үхэлтэй
Үүл ихт бороогүй
Үүд сайт ховгүй
Үүл манан өтгөн боловч
Үлээх салхийг дагаад арилдаг
Үүл манан салхийг даахгүй
Өглөөний шүүдэр нарыг даахгүй
Үүл наран хаах
Үйлийн үр буян хаах
Үүл нарыг халхална
Өвчин биеийг муутгана
Үүл нүсэрвэл бороо
Өвчин нэдэрвэл үхэл
Үүл үдэлбэл бороо болно
Охин үдэлбэл худгуй болно
Үүл харах нүдгүй
Уушги даах шүдгүй
Үүл хуралдвал хур
Хүн хуралдвал хүч
Үүл ээдэрвэл бороотой
Өнчин үлдвэл зовлонтой
Зүйр цэцэн үг
Үүл сөрвөл бороо
Үг сөрвөл хэрүүл
Үүл манан өтгөн боловч үлээх салхийг дагаад арилдаг
Үймсэн сэтгэл хүнд боловч үнэн учрыг таниад цайрдаг
Хоршоо үг
үүл бороо — дулааны улиралд буух хур тунадас
үүл манан — агаар хуралдсан усны уур болон түүний доош буусан нь
үүл будан — бороо орсны дараа үүсэх манан
үүл цас — агаар хуралдсан чийг хүйтрэхэд доош буусан нь
Үгийн гарал
From Proto-Mongolic *exülen; compare Buryat үүлэн (üülen), Kalmyk үүлн (üüln), Dongxiang olien, and possibly Tuoba 宥連 (*uwl, *ʊwl).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.