үүр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нар мандахын өмнөх хэсэг үе
- 1.Амьтны орогнох оромж
- 1.Олон нийтийн байгууллагын анхан шатны нэгж
- 1.үүр түүр хорш. (бүрэг бараг, бүдэг бадаг, бүүр түүр), үүр түүрхэн санаанд орох (бүдэг бадаг санаанд орох).
- 1.Юмны тоо, хэмжээ адил байдал;
- 2.Нас чацуутан.
- 1.Өнө мөнх.
- 1.Зэвсэг байрлуулалтийн нэг төрөл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгnest
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үүр |
|---|---|
| Харьяалахын тийн | үүрийн |
| Заахын тийн | үүрийг |
| Өгөх орших тийн | үүрд |
| Гарахын тийн | үүрээс |
| Үйлдэхийн тийн | үүрээр |
| Хамтрахын тийн | үүртэй |
| Чиглэхийн тийн | үүр лүү |
| Олон тоо | үүрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үүр гийх — үүр цайх
үүр гэгээрэх — бараг бүрэг гэгээ орох
үүр манхайх — үүр бүрэн цайж, юм тод харагдах
үүр тэмдэгрэх — үүрийн тэмдэг орох
үүр хаяарах — үүрийн гэгээ орж эхлэх
үүр цайлгах — үүр гэгээртэл байх
үүр цайх — а.гэгээ сайн орох; б.шилж. аз жаргал эхлэх
үүр шарлах — уул завсарласны дараа гэгээрэн ирэх
үүрийн гэгээ — үүрийн бүрэг бараг гэгээ
үүрийн тэмдэг — үүрийн гэгээ үүсэх шинж
үүрийн харанхуй — үүр цайхын урдах харанхуй
үүрийн хяраа — үүр тэмдэгрэсний дараах гэгээ
үүрийн цолмон — үүрээр үзэгдэх од
үүрийн бялзуухай — амьт. - үүр гэгээрмэгц жиргэдэг бялзуухайн багийн жижиг шувуу
үүр засах — орогнох газар барих
үүрээ орхих — а.бие гүйцэж үүрээ орхин нисэх, б.шилж. нас бие гүйцэж олны дунд орж амьдрах
бузар булайн үүр — муу бүхний цуглуулга, эхлэл
дайсны үүр — дайсны орогнон байрлах газар
халдварын үүр — халдварын голомт
чонын үүр — чонын амьдарч, үр зулзагаа өсгөх газар
шоргоолжны үүр — шоргоолжны навч, мөчир зэргээр овооруулан барьсан оромж
үүрэн телефон — тодорхой орон зайд долгион барьдаг харилцах утас
намын үүр — ямар нэг намын анхан шатны нэгж
эвлэлийн үүр — эвлэлийн байгууллагын анхан шатны нэгж
Хэлц үг
Өндөр модонд авирах гэвэл
Үе гишүүг нь эр
Өлөн чоныг барих гэвэл
Үүр хөлийг нь ол
Өтөлсөн нохойны хуцсан
Үүр цайсан хойно
Өтөлсөн хүний хэлсэн
Үеэ дуустал
Үнэгэн харанхуй өнгөрвөл
Үүр цайх нь зайлшгүй
Үүр цайсны хойно ан бодсоны хэрэггүй
Үүдэн шүд унасны хойно залуу гэсний хэрэггүй
Өндөр цагаан мануухай босгох
Үүр шөнийн завсраар
Үлээх жаврын дундуур
Зүйр цэцэн үг
Үүр шөнийн завсраар
Үлээх жаврын дундуур
Хоршоо үг
үүр цүүр — өглөө эрт
үүр хороо — амьтны ил орогнох газар
үүр нүх — амьтны орогнох далд газар
үүр оорхой — амьтны үүрлэх орогнох газар
үүр уурхай — а.амьтны оромж нүх; б.ашигт малтмалын орд бүхий газар; в.хэрэг явдлын уг сурвалж, үүр үндэс нь байрласан газар
үүр түүр — бүрэг бараг, бүдэг бадаг, бүүр түүр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.