өвс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нарийн ногоон туяхан иш, мод, бутнаас бусад ургамал
- 2.Өвсөөр хийсэн, хулдсан зүйл
- 3.Мал тэжээхээр хадаж хатаасан ногоо
Англи утга
- нэр үгgrass; hay; herb
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өвс |
|---|---|
| Харьяалахын тийн | өвсний |
| Заахын тийн | өвсийг |
| Өгөх орших тийн | өвсөнд |
| Гарахын тийн | өвснөөс |
| Үйлдэхийн тийн | өвсөөр |
| Хамтрахын тийн | өвстэй |
| Чиглэхийн тийн | өвс рүү |
| Олон тоо | өвснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
борог өвс — хуучирч хатсан хагд өвс
бэлчээрийн өвс — бэлчээрт ургасан ургамал, ногоо
даваа өвс — эгнүүлж хураасан нуруу өвс
нарийн өвс — шим тэжээл сайтай ургамал
тачир өвс — ургамал, ногоо тачир сийрэг ургасан байдал
хур өвс — өнжмөл өвс
хортой өвс — хүн, амьтан, малд сөрөг нөлөө үзүүлдэг идэж болохгүй ургамал
хуурай өвс — хатаж гандсан ургамал
чийгтэй өвс — ургамал, ногооны шүүдэр хатаагүй байгаа нь
эмийн өвс — эмийн найрлагад ордог ургамал, ногоо
өвс найгах — ургамал ногоо салхины аясаар хөдлөх
өвс халиурах — ургамал ногоо ихээр ургах
өвсөн нөмрөг — хялгана зэрэг өвсөөр сүлжсэн борооны нөмрөг
өвсөн шаахай — өвсөөр гөрж хийсэн шаахай
өвсөн гэр — а.өвс ургамлаар хучиж бүрсэн овоохой; б.муу гэр
өвсөн бухал — хэсэг хэсэг газарт шовойлгож овоолсон өвс
өвсөн нуруу — нуруулдаж хураасан өвс
өвсний хамуур — өвс хамах багаж
өвсний хашаа — өвсний хороо
өвсний хороо — хадаж хатаасан ургамал ногоог агуулах сав
өвсний сэрээ — өвс ногоог хатган сэрээдэж авах хэрэгсэл
өвсөнд гарах — өвс хадахаар явах, хадланд явах
өвснөөс буух — хадлангийн ажил дуусаж, гэртээ харих
өвс буух — хадаж хураасан өвсөө хашаандаа буулгах
өвсөө өвөлжөөндөө татах — хадаж хураасан өвсөө өвөлжөөндөө буулгах
өвс бухалдах — хадсан ургамал ногоогоо хэсэг хэсэг газарт бага багаар овоолох
өвс дүйзлэх — а.хураасан өвсийг бага багаар боох; б.хураасан өвсийг бага багаар овоолох
өвс нуруулдах — хадсан өвсийг ихээр овоолж, цас бороо нэвтрэхээргүй хураах
өвсөн тэжээлтэн — амьт. - ургамал, ногоогоор хооллодог амьтдын ерөнхий нэр
Хэлц үг
өвсөн дотроос зүү эрэх — бүтэшгүй зүйл сэдэх, хийх
өвсөнд хаясан зүү — сураг чимээгүй гэнэт алга болох, ямар нэгэн зүйлийг хайгаад олдохгүй байх
өвс идэж ус уусан юм шиг — хүч тэнхээгүй, тар тамир муутай, сул дорой
Хэд сайн цохиж авъя гэсэн Төмөрийн урам хугарах шиг болоод “өвс идэж ус ууж явсан золиг уу даа” гээд ногоон дээр хэвтүүлэв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
өвс хагдыг дэрлэх — үхэх
Өтөлсөн өвгөн би өндөр уулыг түшиж, өвс хагдыг дэрлэж өөд болж одвоос өнөр олон улсыг минь өвлөж хэн эзлэх вэ? (МНТ).
өвсөөр хүн хийх — үйл явдалд хүн бүл, хүчин бүл хүрэлцэхгүй адгуу тэвдүү тарамдуу байх
Ринчен
өвсөн гэрт өөд болох — эрх дарх бүхий ахас ихэс хүн эгэл жирийн гэр өрөөнд буухыг хүндэтгэсэн үг
Урьд хаан сайд минь өвсөн гэрт гурвантаа өөд болж сайдаас тухайн цагийн хэргийг зөвлөн асуувай (Гурван улсын үлгэр).
↑ бөх хүн бүдүүн өвсөнд
↑ бүдүүн өвс багтамгүй
↑ тэрэг өвсөн дотроос тэвнэ хайх
↑ хамар хатгах өвсгүй
↑ хяруу даахгүй өвс, хамаглахыг даахгүй хомоол
Өвс задлахад үхэр баярлах
Үүц задлахад хүүхэд баярлах
Өвс иддэг мал байтугай
Өөх иддэг хүн зовдог
Өвс тээхэд өндөр нь сайн
Өмсөж зүүхэд оготор нь сайн
Өнгө өнгөөрөө байдаггүй
Өвс ногооноороо байдаггүй
Өвс хөхөөрөө байдаггүй
Өнгө хөөсөн хүн саламтгай
Өвс хөөсөн мал эцэмтгий
Өнгө хөөсөн хүн хайргүй
Өвс хөөсөн мал таргагүй
Тос иддэгийг нь барьж чадахгүй боловч
Өвс иддэгийг нь барьж чадна
Үг учиртай
Өвс үндэстэй
Хүн төрвөл нэгэн үе
Өвс ургавал нэгэн намар
Зүйр цэцэн үг
Өвсгүй бол малгүй
Малгүй бол махгүй
Өвсөнд ороовч үхэр идэхгүй
Өөхөнд ороовч нохой идэхгүй
Өвс идэж
Ус уан
Хоршоо үг
өвс ногоо — өвс ургамал
өвс ургамал — ургаж байгаа ургамал ногоо
өвс бордоо — тусгай аргаар бэлдсэн малын тэжээл
өвс бэлчээр — ургамал ногоо бүхий газар нутаг
өвс тэжээл — мал тэжээхээр бэлдсэн ургамал ногоо, тариа будаа зэрэг
өвс ургац — газрын гарц
өвс хадлан — а.ургамал ногоо өтгөн ургасан газар; б.хадаж хураасан ургамал ногоо
Товчилсон үг
ӨХМС — Өвс Хадах Машинт Станц
Үгийн гарал
From Proto-Mongolic *ebesün, compare Dongxiang osun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.