өвөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дөрвөн улирлын эцсийн намрын дараа ирэх улирал, жилийн хамгийн хүйтэн үе
Англи утга
- нэр үгwinter
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өвөл |
|---|---|
| Харьяалахын тийн | өвлийн |
| Заахын тийн | өвлийг |
| Өгөх орших тийн | өвөлд |
| Гарахын тийн | өвлөөс |
| Үйлдэхийн тийн | өвлөөр |
| Хамтрахын тийн | өвөлтэй |
| Чиглэхийн тийн | өвөл лүү |
| Олон тоо | өвлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өнтэй өвөл — цас багатай, дулаан өвөл
хатуу өвөл — зудтай, хүйтэн өвөл
хүйтэн өвөл — хур тунадас ихтэй, цаг агаар муутай өвөл
өвлийн бэлтгэл — өвлийн улирлын бэлтгэл
өвлийн идэш — өвөл, хаврын цагт идэхээр тарган байх үед нь төхөөрсөн малын мах
өвлийн үүц — өвөл, хавар хэрэглэхээр идэш хийхдээ нөөцөлсөн мах
өвлийн нэхий — намар ахарлаагүй хонины ноос
өвлийн нүүдлийн шувуу — ямар нэгэн газар өвөлжөөд хавар хүйтэн газар очиж өндөглөдөг шувуу
өвлийн тэргүүн сар/өвлийн эхэн сар — арван нэгдүгээр сар
өвлийн дунд сар — арван хоёрдугаар сар
өвлийн адаг сар — нэгдүгээр сар
өвлийн амьсгаа — намар дуусч, өвлийн тэргүүн сар эхлэх үеийн цаг уур
өвлийн туйл — хорин дөрвөн улирлын нэг; өдрийн богинын туйл, ес эхлэх цаг; арван хоёрдугаар сарын хорин нэгэн, хорин хоёр, хорин гурванд таарна
өвөл цаг — арван нэг, арван хоёр, нэгдүгээр сарын хоорондох хугацаа
өвөл болох — жилийн хамгийн хүйтэн улирал ирэх
өвлийн өвгөн болох — шинэ жилээр урт цагаан сахалтай өвгөн хүний дүрийг бүтээх
Хэлц үг
өвлийн өвгөн — шинэ жилээр өвгөн хүний дүрийг бүтээж хуучин оныг үдэх ёслолын хүн
Залуу идэр насандаа
Зовол зүдүүр үзвэл
Өвгөрөх үе насандаа
Өвөл зуныг мэдэхгүй
Зун манаач
Өвөл идээч
Зун нь цуглуулдаг
Өвөл нь иддэг
Өвөл зуны завсарт нэг хувцастай
Өдөр шөнийн завсар нэг хоолтой
Өвөл өнтэй бол
Зун зуслан сайтай
Өвөл өнтэй нутагт өвөлж
Зун үндэстэй газрыг харгалз
Хавар товгор газрыг түш
Намар тэгш бэлчээрт нутагла
Өвөл хавар нийлбэл зун үгүй
Өнгө мөнгө нийлбэл ёс үгүй
Өвөл хавар хоёр нийлж зун үгүй болно
Өнгө мөнгө хоёр нийлж ёс үгүй болно
Өвөл хавар хоёр нийлж зунаа барна
Өнгө мөнгө хоёр нийлж хүнээ барна
Өвөл хүйтэн бол бороо их
Зун сэрүүн бол ган их
Зун сэрүүн бол хагширган
Өвөл хэдий дулаан ч өвлөөрөө
Өглөө үдэш жаварлавал
Өвөл зун ялгарахгүй
Өнгө мөнгө нийлбэл
Үнэн худал ялгарахгүй
Өвөл хавар ялгарахгүй
Өөр зуураа хямралдвал
Өшөө ач ялгарахгүй
Өдөр байвал шөнө байдаг
Өвөл байвал зун байдаг
Өдөр харагдсан мөс шиг
Өвөл гарсан өндөг шиг
Өдөр шөнийн арван хоёр цаг
Өвөл зуны арван хоёр сар
- … болон өөр 14
Зүйр цэцэн үг
Өвлийн хүйтэн хавартаа
Өвгөдийн гэрээс хүүхдэд
Өвөл хавар хоёр нийлж зунаа барна
Хоршоо үг
өвөл зун — дөрвөн улирлын хамгийн хүйтэн, хамгийн дулаан цаг үе
Үгийн гарал
From Proto-Mongolic *ebül, compare Buryat үбэл (übel), Kalmyk үвл (üvl), Dongxiang uwun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.