Үндсэн хэсэг рүү шилжих

өвөр

нэр үгтэмдэг нэрдайвар үг/ˈowor/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠥᠪᠥᠷ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Ар гэдгийн эсрэг утга, юм­ны өмнөх, энгэр тал, урд этгээд; уулын өвөр (уулын энгэр, нөмөр хэсэг), өвөр газар (а.уул давааны энгэр, нөмөр газар; б.шилж. Өвөр Монгол), өвөр зурхай (сур харвахад сур өрөх газрын нүүр этгээдэд хоёр нум хэмжиж, хана хасаанаас дотогш гурван метр зайд заагласан зураас; харвасан сум өвөр зурхайгаас дотогш тусвал дутсанд тооцно), ар өвөр хорш
  2. 2.
    Суугаа хүний өвдөг, хэвэл орчмын газар
IIнэр үг
  1. 1.
    Бүсэлсэн дээлийн энгэрийн доторх зай
  2. 2.
    Хучлаганы дотор хамт унтах
  3. 3.
    Юм агуулахаар хувцасны энгэрт хийсэн бяцхан уут

Эсрэг үг

Англи утга

  • нэр үгbreast; bosom; front side
  • тэмдэг нэрinner
  • дайвар үгinside

Тийн ялгал

Нэрлэхийн тийнөвөр
Харьяалахын тийнөврийн
Заахын тийнөврийг
Өгөх орших тийнөвөрд
Гарахын тийнөврөөс
Үйлдэхийн тийнөврөөр
Хамтрахын тийнөвөртэй
Чиглэхийн тийнөвөр лүү
Олон тооөврүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • өвөр дээрээ тавих — өвдөг дээрээ тавих

  • өвөртөө хийх — дээлийнхээ энгэрт хийх

  • өвөрт орох — хучлага дотор нь орох

  • өвөрт унтах — хэн нэгэнтэй нэг хөнжилд хамт унтах

  • өвөрт хэвтэх — цуг хэвтэх

  • цамцны өвөр — цамцны энгэрт байх бяцхан уут

  • өвөр хармаа — энгэр талд байх хармаа

  • өврийн ном — а.багавтар хэмжээтэй гарын авлага; б.лам нар айлаар явахдаа авч явдаг ойр зуурын хэрэгцээний судар

  • өврийн дэвтэр — өвөртөлж явахад зориулсан жижиг дэвтэр

  • өвөр хоосон — мөнгөгүй

  • өвөр хоослох — өөрт байсан мөнгө төг­рөгийг нь хуу хамж авах

  • өвөртөө ганц улаан мөнгөгүй — яриа. - мөнгө төгрөг огт байхгүй, гар хоосон

  • өвөр дээр — тоо. - хорин гурван оронтой тооны нэр

  • их өвөр дээр — тоо. - хорин дөрвөн оронтой тооны нэр

Хэлц үг

  • өвөр түрийгээ тэмтрэх — ямар нэгэн зүйлийг эрж хайн хувцас хунараа нэгжих

  • өвөр түрийдээ орох — дотно сайхан үерхэн нөхөрлөх, дотно харьцаа үүсгэх

  • өвөр зөрүүлэх — ханилан суух, гэрлэх

  • өврөө нээх — бусдад биеэ өгөх

  • өвөр сул — завхай, шалиг хүн

  • өвөр мялаах — хүнтэй унтах

    Тэгээд охин минь танихгүй хүний өвөр мялаана (З.Баттулга, Уяхан замбуутив).

  • өвөр нойтон — өвөр дээр нь байнга шээх тул нойтон байх

    Үртэй хүний өвөр нойтон (хэвш.)

  • өвөр хоосон — ядуу, мөнгөгүй

    Архичин хүний өвөр хоосон, залхуу хүний тогоо хоосон (хэвш.)

  • өвөрт асах — эрхлэх

    Өвөрт асах хонгор чи минь энэ хорвоогийн нар нь гэлтэй.

  • өврийг нь сөхсөөр өехэй нийлэх — давшуурах, ханашгүй давшилхийлэх, ханалыг мэдэхгүй аашлах зан байдлыг үл таашаасан хэллэг

    Энэ муу увайгүй амьтны цаад санаа нь өврийг чинь сөхсөөр өехэй нийлэх байх аа даа.

  • өврөөс гарах — хүүхэд том болж эцэг эхийн өвөрт унтахаа болих

    Миний хүү чинь өврөөс аль хэдий нь гарчихсан том банди байхгүй юү.

  • ↑ ар өвөрт нь бөндөгнөх

  • ↑ ээжийнхээ өврөөс гараагүй

  • Ар биедээ шөрмөс чангатай

  • Өвөр биедээ мэх ихтэй

  • Баригдах илжиг

  • Байшин дунд өшигчинө

  • Буурах улс

  • Өвөр зуураа өшигчинө

Зүйр цэцэн үг

  • Өндөр уулын өвөр дээр

  • Өргөн голын зах дээр

Хоршоо үг

  • ар өвөр — аливаа юмны өмнө болон хойд тал

  • өвөр түрий — бүсэлсэн дээлийн энгэрийн доторх зай болон гутлын зулагны дээд хэсэг

Товчилсон үг

  • ӨБЦТ — Өвөр Байгалийн Цэргийн Тойрог

  • ӨМ — Өвөр Монгол

  • ӨМАН — Өвөр Монголын Ардын Нам

  • ӨМАР — Өвөр Монголын Автономит Район

  • ӨМАХ — Өвөр Монголын Ардчилсан Холбоо

  • ӨМАХН — Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам

  • ӨМАХХ — Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо

  • ӨМБИС — Өвөр Монголын Багшийн Их Сургууль

  • ӨМИС — Өвөр Монголын Их Сургууль

  • ӨМНШУХ — Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн

  • ӨМӨЗО — Өвөр Монголын Өөртөө Засах Орон

  • ӨМӨЗОАЗГ — Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн Газар

  • ӨМӨЗЗО — Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн Ордон

  • ӨМТЗ — Өвөр Манжуурын Төмөр Зам

  • ӨМҮИС — Өвөр Монголын Үндэсний Их Сургууль

  • ӨМХЭХХ — Өвөр Монголын Хүний Эрхийг Хамгаалах Хороо

  • ӨМЦТ — Өвөр Монголын Цэргийн Тойрог

Үгийн гарал

From Middle Mongol ᠡᠪᠦᠷ (ebür), from Proto-Mongolic *ebür (“bosom, breast”). Compare also Buryat үбэр (über), Kalmyk өвр (övr) and Daur heur.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.