өгөөмөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харамч бус өглөгч зан байдал
- 2.Элбэг дэлбэг, баян тарган
- 3.Байгаль дэлхийн өгөөж их, дэлгэр сайхан цаг үе
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өгөөмөр |
|---|---|
| Харьяалахын тийн | өгөөмрийн |
| Заахын тийн | өгөөмрийг |
| Өгөх орших тийн | өгөөмөрт |
| Гарахын тийн | өгөөмрөөс |
| Үйлдэхийн тийн | өгөөмрөөр |
| Хамтрахын тийн | өгөөмөртэй |
| Чиглэхийн тийн | өгөөмөр лүү |
| Олон тоо | өгөөмрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өгөөмөр хүн — а.өглөгч хүн; б.уужуу тайван, сайхан сэтгэлтэй хүн
өгөөмөр сэтгэл — тусч сайхан сэтгэл
өгөөмөр устай худаг — ус элбэг, ундарга сайтай худаг
өгөөмөр баян — а.элбэг хангалуун; б.тусч сайхан сэтгэлтэй баян хүн
өгөөмөр жил — өнтэй сайхан жил
өгөөмөр зун — ургамал ногоо их ургасан, зуншлага сайтай зун
өгөөмөр хур — өвс ургамал, тариа ногооны ургалтад сайнаар нөлөөлсөн хур
Хэлц үг
өгөөмөр гар — сэтгэлээсээ туслан дэмжиж буй хүн
Өгөөмөр хүн өөрөө хоосон
Өөр бусдыг дагуулаад хоосон
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.