Үндсэн хэсэг рүү шилжих

өл

нэр үгтэмдэг нэр

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Идэш уушны шим тэжээл, чанар
  2. 2.
    Хоол тэжээл
IIтэмдэг нэр
  1. 1.
    Саарал, цайвар толботой, бор цагаан холилдсон өнгө
  2. 2.
    Манхан, нэвт, тууш
IIIтэмдэг нэр
  1. 1.
    Уулын онь хөтөл, намхан даваа

Тийн ялгал

Нэрлэхийн тийнөл
Харьяалахын тийнөлийн
Заахын тийнөлийг
Өгөх орших тийнөлд
Гарахын тийнөлөөс
Үйлдэхийн тийнөлөөр
Хамтрахын тийнөлтэй
Чиглэхийн тийнөл лүү
Олон тооөлүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • өлгүй хоол — шим тэжээл муутай, чанаргүй хоол

  • өл муутай — а.шим, тэжээл муутай; б.өлсгөлөн

  • өл сайтай — а.шим, тэжээл ихтэй; б.гэдэс цатгалан

  • өл авах — шим тэжээлтэй хоол идэж, мөддөө өлсөхөөргүй болох

  • өл алдах — хоол ундаар дутагдах

  • өл залгах — а.идэш хоол дуусахын даваан дээр хоолтой болох; б.өлсгөлөн байх үедээ хоол идэх; в.хүнсээ ихэд арвилж амь зуух

  • өл даах — а.өлсөхийг тэсвэрлэх; б.шим, тэжээл сайтай хоол идсэн учраас амархан өлсөхгүй байх

  • өл дарах — өлсгөлөн үедээ бага зэрэг юм идэх

  • өл суух — идээ ундааны өег болох

  • өл тасрах — а.идсэн хоол шингэж өлсөх; б.идэш хоолгүй болох

  • өл буурал — цайвар буурал

  • өл буурал морь — хөх буурал морь

  • өл хонгор — бүдэгдүү хонгор зүсэм

  • өл цагаан — цайвардуу цагаан өнгө

  • өл халзан — магнай тууш халзан, үсгүй

  • өл даваа — бяцхан даваа

  • өл овоо — хөтөл даваан дээр босгосон овоо

  • өл хөтөл — намхан хөтөл

Хэлц үг

  • өл залгах — идэш хоол дуусахын даваан дээр хоолтой болох:

    Цэргүүд үхсэн морьдын махаар өл залгахаас өөр аргагүй болов (Н.Батбаяр, Өндөрт хатгасан туг).

  • өл бугыг үүлэн хөлөг гэх — хар цагааныг тонгоруулж үнэн худлыг хутгах

    Арай хэтэрхий худалч хүн шүү. Тйим үү тийм үү гээд байсан чинь өл бугыг үүлэн хөлөг болгодог байгаа.

  • Өв хөөсөн хүн шунахай

  • Өл хөөсөн хүн идэмхий

  • Өл буга өвөлжилтэй суултай

  • Өвөг хүн (суултай) нутаглаатай

Зүйр цэцэн үг

  • Өртэй хүн өлийн даваан дээр

Хоршоо үг

  • өл шим — шим, тэжээл

  • өл хоол — хоол хүнс

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.