өлгий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Нялх хүүхдийн манцуй дор тавьдаг бяцхан модон ор
- 2.Нялх хүүхдийг ороон боох арьс, нэхий, бөсөөр хийсэн манцуй
- 3.Өлгий хэлбэртэй цутгамал, ембүү
- 4.Энгэр ээвэр газар
- 5.шилжсэн утгаТөрсөн орон нутаг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өлгий |
|---|---|
| Харьяалахын тийн | өлгийн |
| Заахын тийн | өлгийг |
| Өгөх орших тийн | өлгийд |
| Гарахын тийн | өлгийгөөс |
| Үйлдэхийн тийн | өлгийгөөр |
| Хамтрахын тийн | өлгийтэй |
| Чиглэхийн тийн | өлгий рүү |
| Олон тоо | өлгийнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өлгийн өшиглөвөр — өөжингийн нэг тал буюу өлгийтэй хүүхдийн хөлд таарах хөндлөн мод
өлгийн нум — өлгийн цамхаг хийх нум хэлбэрт модон холс
өлгийн цамхаг — нялх хүүхдэд зориулсан бяцхан орны толгой тал дахь хагас тойрог хэлбэрт бүхээг
өлгийн цогног — өөжингийн цамхаг
булган өлгий — булганы арьсаар хийсэн манцуй
өлгийн дуу — хүүхдийг бүүвэйлэхэд дуулах дуу
алтан өлгий — алтаар цутгасан ембүү
өлгий алт — нэг лан алт
өлгий мөнгө — тавин лангийн ембүү
уулын өлгий — уулын энгэрийн нөмөр газар
Хэлц үг
Олон голын сэвшээнээс
Өлгий говийн салхи
Өөхөн доторх бөөр
Өлгий доторх үр
Хоршоо үг
өлгий нутаг — төрж өссөн газар орон
Товчилсон үг
БӨ — Баян-Өлгий (аймаг)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.