өлгөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дүүжлэн торгоох, зүүх
- 2.Юмны үзүүр зэргээр ямар нэгэн зүйлийг гохдож авах; ташуураар өлгөж авах (ташуурынхаа үзүүрээр ямар нэгэн зүйлийг гохдож авах
- 3.Өгсөх
- 4.Юмыг хөндлөнгөөс нь тосох
- 5.шилжсэн утгаМорь уургалах; шилж
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto hang, to suspend; to catch with a hook (or a similar utensil); to catch with lasso
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өлгөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өлгөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өлгөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өлгөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өлгөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өлгөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өлгөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өлгөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өлгөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өлгөвөл |
| Хүсэх (-маар) | өлгөмөөр |
| Захирах (-аарай) | өлгөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өлгөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
модонд өлгөх — модонд дүүжлэн тогтоох
малгайгаа өлгөх — малгайгаа ямар нэгэн юмнаас дүүжлэн тогтоох
нумаа өлгөх — нумаа ямар нэгэн юманд зүүж тогтоох
уулын ам өөд өлгөх — уулын ам өөд өгсөх
өлгөн алхах — өгсөн алхах
зам өлгөх — зам тосон уулзах
үг өлгөх — бусдын хэлсэн үгээс хэрэгтэй гэснээ тусган авч үргэлжлүүлэх
өлгөн өөлөх — сул талаар нь элэг барин гоочлох
өлгөх мэх — барилдаж байгаа хоёр бөхийн аль нэг нь өрсөлдөгчийнхөө гарын бугуйнаас хоёр гараараа барин хүчтэй татаж, сугандаа хавчин хөлнийхөө өлмийгөөр өсгийг гаднаас этэн унагадаг мэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *elgü-, compare East Yugur olgo.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.