өлмий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөлийн тавхайн урд хэсэг
- 2.Гутал шаахай, оймс зэргийн улны урд хэсэг
- 3.Хөлийн хүндэтгэл
- 1.Хоёр болон түүнээс дээш үеэс бүтсэн шүлгийн давтах нэгж
- 1.хөлийн хурууны уг
Англи утга
- нэр үгtoes, front part of the foot; toe (front part of a boot or shoe)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өлмий |
|---|---|
| Харьяалахын тийн | өлмийн |
| Заахын тийн | өлмийг |
| Өгөх орших тийн | өлмийд |
| Гарахын тийн | өлмийгөөс |
| Үйлдэхийн тийн | өлмийгөөр |
| Хамтрахын тийн | өлмийтэй |
| Чиглэхийн тийн | өлмий рүү |
| Олон тоо | өлмийнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өлмий дээрээ зогсох — хөлийн тавхайн урд хэсэг дээрээ зогсох
гутлын өлмий — гутлын улны урд хэсэг
өлмий бат — эрүүл энх
өлмий бат орших — насан хутаг орших, эрүүл энх байх
өлмий батдах — амьдрал ахуй нь тэгширч, амар төвшин суух
өлмий тааруулах — шүлгийн давтах нэгжийг тааруулах
Хэлц үг
өлмий дороо хийх — дийлэх, эрхэндээ оруулах
өлмийд багтах — хайр ивээлд нь орох
өлмий дороо гишгэх/хийх — дийлэх, эрхэндээ оруулах
Өшөөтөн дайсан бүгдийг өлмий дороо гишгэсэн өндөр дээд эзэн хаан минь... (МНТ).
өлмийд [нь] багтах — хайр ивээлд нь орох
Өлмийд нь багтсанаас ноён минь үүрд шадарлаж маныг жаргуулах болтугай (Д.Нацагдорж, Их авхай).
Өнгөрсөнтэйгээ адилтгавал
Өндөр тэнгэрт гарчээ
Өрөөл бусадтай адилтгавал
Өлмий доор нь зогсчээ
Хоршоо үг
өсгий өлмий — хөлийн тавхай юм уу гутал шаахайн улны урд болоод хойд хэсэг
Үгийн гарал
From *ölmei, a Central Mongolic variant form of Proto-Mongolic *ölmi (“instep”). Compare Middle Mongol, perhaps Daur urum, Ulch элми and other Tungusic cognates likely borrowed from Mongolic.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.